Чуулганы танилцуулга

29 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын 2018 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан хууль 5, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолыг хэлэлцэж, батлуулсан. Олон Улсын зээлийн гэрээ болон хэлэлцээрийн төсөл 4 зөвшилцсөн. Байнгын хорооноос хууль, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар 15, анхны хэлэлцүүлгийн 16 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар 6 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн үед 33 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. 2.Байнгын хорооны дотоод ажлын талаар Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 71 албан бичиг ирүүлснийг тухай бүр шийдвэрлэж, хариуг нь холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлж нийт 53 албан бичгийн хариуг боловсруулж, явуулсан. Гадаадын зочид, төлөөлөгчидтэй 5 удаа уулзалт зохион байгуулж, тухай бүр тэмдэглэл хөтлөн ажиллалаа. Тайлант хугацаанд Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон холбогдох 965 хуудас баримт бичгийг олшруулан хувилж нийт 51379 хуудас материалыг Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад тараасан байна. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 2 нэгж /нийт 418 хуудас/, хуралдааны тэмдэглэл 1 нэгж /218 хуудас/-ийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгсөн. 3.Бусад ажлын талаар 1/Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Төрийн аудитын байгууллагын талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон Үндэсний аудитын газарт тус тус үүрэг чиглэл өгсөн. 2/Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж Улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн. 3/Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж Улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн. Зургаа.ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тайлангийн хугацаанд нийт 12 удаа хуралдаж, 43 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар 28 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолын төсөл, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 3, хяналт шалгалтын тайлан 1, харьяа яам, агентлагийн 2 тайлан, албан тушаалтыг томилох, чөлөөлөх тухай 5 асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны 31 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 119 саналын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw