16 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 92 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 177 удаа хэлэлцэж, Байнгын хорооны 205 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Иргэнээс 337 өргөдөл, гомдол ирж, үүнээс 280 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн ба албан байгууллага, аж ахуйн нэгжээс 667 албан бичиг ирүүлснээс 482 албан бичигт хуульд заасан журмын дагуу хянаж, хариу өгсөн. Нэг.АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэн ажиллав. Чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нийт 13, Тусгай хяналтын дэд хороо 2, Цахим бодлогын түр хороо 1, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2, дэд хэсэг 4 удаа тус тус хуралдаж, 26 асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооноос хуулийн төсөл 17, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 69-ийг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Мөн Байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудал 10, Байнгын хорооны тогтоол 4, санал, дүгнэлт 28, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн инфографик, танилцуулга 7-г бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэв. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо анхдагч хууль 1, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 14, соёрхон батлах тухай хууль 2, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3-ыг тус тус хэлэлцэн Улсын Их Хурлаар батлууллаа /Хавсралт 1/. Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцсэн дүнгийн талаарх Улсын Их Хурлын даргын албан тоот 1-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчид, Олон улсын гэрээ, хэлэлцээр, зээлийн хэлэлцээрийн төслийг тус Байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэл 10-ыг Засгийн газарт хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw