Чуулганы танилцуулга

1 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2019.04.05-2019.07.05/ УЛААНБААТАР ХОТ 2019 ОН

2 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга АГУУЛГА Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ......................................................................... 5 НЭГ. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ............................................................................. 9 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа 2.1. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл ........................................................................ 11 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ......... 12 2.3. Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл ...... 37 ГУРАВ. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа 3.1. Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар ............................................................................... 38 3.2. Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуулга, асуулт ................. 39 3.3. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл .................................. 40 3.4.Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт ................... 40 3.5. Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт .................................... 42 3.6. Төсвийн хяналт, шинжилгээ ......................................................... 42 ДӨРӨВ. Улсын Их Хурлын мэдээлэл, судалгаа, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа 4.1. Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа .............................................................................. 60 4.2. Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт .................................................... 62 4.3. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ .................... 64 4.4. Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа ................................ 67 ТАВ. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа 5.1. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ .......................................... 69 5.2. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ .......................................... 71 ЗУРГАА. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт ............................ 80 Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд ..... 84 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ........................ 88

3 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ................................. 88 2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ................................................................................ 90 3. Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ................................................................... 91 4. “Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................ 92 5. “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ............................... 93 6. “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .......................................... 94 7.“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................ 95 8. “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................. 96 9. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................. 96 Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр 1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн танилцуулга ................................................................................. 97 2. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон ““Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ............................................................ 99 3. “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................. 100 В) Эдийн засгийн чиглэлээр 1.Хэмжил зүйн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ................................................................................. 102

4 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ................................. 103 3. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ........................................................ 105 4. Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ........................................................ 106 5. Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ................................................................... 107 6. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга .......................................... 109 7. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................. 110 Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр 1.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга ................................ 112 2. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ........... 113 Д) Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр 1. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга .......................................... 114 2. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .................. 115 Е) Аюулгүй байдал, олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр 1.“Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протокол” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ........ 116 2. “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн протокол соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн танилцуулга ................................................................... 117 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ................................. 118 Хавсралт 5. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт .............................. 143 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг ........................................................................ 145 Товчилсон үгийн жагсаалт ................................................................................... 149

5 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаа өнөөдөр эхлүүлж байна. Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой. Хэлэлцэх асуудлуудыг 3 бүлэгт хувааж товч танилцуулъя. Нэгдүгээрт. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харилцаж шийтгэхийн эсрэг конвенц болон түүний нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээсэн үүрэг, түүнийг биелүүлэх талаар гарсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах тогтолцоо гажуудаж, шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илтгэж байна. Ардчилал, хүний эрхийн баталгааг хангах үүргээ төр зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ. Шүүх, хууль хяналтын байгууллагад бий болсон алдаа завхрал нь монгол хүний язгуур эрх ашиг, улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй болтлоо даамжирсан байна. Иймд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний ёсноос гадуур доромжлон харилцаж, шийтгэх асуудлыг үндсээр нь устгахын төлөө Монгол Улсын Их Хурал хатуу тэмцэх болно. Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, түүнийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх механизм, шүүх эрх мэдлийн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох, цөөн хүний үзэмжээр асуудлыг шийдэх зорилго огт агуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүх шатны шүүгчийг Шүүхийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлж болох зохицуулалтад нийцүүлж энэ өөрчлөлтийг хийсэн. Монгол хүн, Монгол Улсын язгуур эрх ашгийг хохироосон шүүгчийн ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой илэрхий буруу үйлдэл, тухайлбал, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, зөвлөмж гаргах эрхийг л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олгосон. Шүүгч, шүүхийн хараат бус байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл нь баримт нотолгоог үндэслэн эцсийн шийдвэр гаргах зохицуулалт хүчин төгөлдөр хэвээрээ мөрдөгдөж байна. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлж, огцруулдаг боллоо гэдэг буруу ташаа, зориуд гуйвуулсан мэдээллийг нийгэмд төдийгүй олон улсад түгээж байгааг үүгээр залруулах ёстой гэж үзэж байна.

6 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хаврын чуулганы эхэнд иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог Үндсэн хуульд заасан үзэл баримтлал, агуулгад нийцүүлэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хараат бус, зөвхөн хууль дээдэлж хариуцлагатай ажиллуулах тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавина гэж төлөвлөж байна. Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох талаарх саналыг хойшлуулалгүй зөвшилцөж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад холбогдох албан тушаалтны асуудлыг шуурхай шийдвэрлэж хууль, шүүх засаглалд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх бодит ажлуудыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Эдгээр асуудалтай холбогдуулан эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилтэд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг ч холбогдох Байнгын хороо, дэд хороогоор оруулж, чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүж өнгөрдөг практикийг давтахгүй өөрчилж, илүү ажил хэрэгч болгоно. Энэ хаврын чуулганаас эхлээд дээрх илтгэлийг эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэлтэй зэрэгцүүлэн, мэтгэлцэх зарчмаар Байнгын хороо, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болгож байна. Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, хүний эрх, хууль, шүүх засаглалын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхийг Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд даалгаж байна. Хоёрдугаарт. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах нэрээр хариуцлагагүй, сахилга дэг журамгүй, хуулиар халхавчилсан шударга бус тогтолцоо бүрдүүлснийг Үндсэн хуулийн хүрээнд халах шаардлага зүй ёсоор гарч байна. Монголчууд бид “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” хэмээн хэлэлцдэг. Тиймээс шударга ёс, хуулийн засаглал тогтоох, буруу бусармагийг өөрчлөн халах зорилтыг засаглалын дээд түвшнээс, удирдлагын дээд хүрээнээс эхлэх нь зөв гэж үзэж байна. Улсын Их Хурлыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Улсын дээд шүүх, засаглалыг хараат бус болгох, ард иргэдийн хүсэн хүлээж, шүүмжилж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байгаа. Тиймээс ултай суурьтай хандаж, олон жилийн судалгаа, олон талын оролцоотой боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг Та бүхнээс хүсье. Гуравдугаарт. Хуулийн хугацаатай, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталдаг бодлогын чухал баримт бичгүүд биднийг хүлээж байна. Тухайлбал, ирэх 3 жилд баримтлах төсвийн бодлогоо тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх болно.

7 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр үндэслэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн танилцуулгад 29 арга хэмжээ 0-40 хувийн биелэлттэй, нийт 136 арга хэмжээний хэрэгжилт 76.7 хувьтай байгаа тухай дурджээ. Иргэд, сонгогчдод өгсөн амлалт хэрхэн биелж байгаа вэ гэдэгт бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, дутуугаа гүйцээх чиглэлээр тодорхой санал, санаачилгатай ажиллах нь сонгогч олны өмнө та бидний хүлээсэн хамтын үүрэг хариуцлага юм. Гишүүд энэ өнцгөөс асуудалд хандаж, мөрийн хөтөлбөрийн 5 багц асуудлаар ажлын хэсэг байгуулж, тус бүр нэг багц сэдэв, асуудал хариуцан авч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Ард иргэдийн санал шүүмжлэл, төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдээс Улсын Их Хуралд ирүүлсэн зөвлөгөө анхааруулгыг нэгтгэн дүгнэж үзвэл, нэгдүгээрт, шүүх засаглалаа цэгцлэх, хоёрдугаарт, Улсын Их Хурлын унасан нэр хүндийг сэргээх, шинэчлэл хийх, гуравдугаарт, Засгийн газар улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг өөд татахад чиглэсэн бодитой, үр дүнтэй, томоохон ажил хийх шаардлагатай байна гэсэн 3 чиглэлд төвлөрч байна. Түмэн олноо төлөөлөх онцгой эрхтэй гишүүдийнхээ ард олныхоо төлөө гэсэн шударга, зөв ажил үйлсийг бүх талаар дэмжиж ажиллахыг Улсын Их Хурал үүргээ гэж үзэх болно. Улсын Их Хурлын гишүүд бид ард түмнийхээ төлөөлүүлж олгосон эрхийн томилолтоор төрийг түшиж яваа учир төрийн ёс зүй, сахилга, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай. Иймд тендер, концесс, хөрөнгө оруулалт, бизнес зээл зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд оролцохыг хориглосон Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын дүрмийг шинэчлэн боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Ёс зүйн хороонд чиглэл болгож байна. Төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаа бол бидэнд ногдсон онцгой хариуцлага, хүндэт үүрэг мөнийг санаж, олон түмнийхээ итгэлийг бүрэн даахын төлөө хичээж ажиллацгаая. Бид Монгол Улсынхаа төлөө, монгол түмнийхээ тусын тулд гэсэн нэгдмэл нэг л зорилготой. Улс эх орон, монгол хүнийг хөгжүүлэх эрхэм зорилгодоо хүрэхэд туслах зөөлөн хэрнээ том хүч нь монгол хүний хөгжлийн төлөө, Монгол Улсын төлөө эв нэгдэл юм. Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгоё, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандъя, хамтраад бүгдээрээ бурууг засах, зөвийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэе гэж уриалж байна. Засгийн газрын сайд тус бүр ард түмэндээ өгсөн амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Зуны сар зургаа биш ээ. Эдийн засгийн ирээдүйн төлөв байдал экспортыг эрчимтэй хөгжүүлэхийг шаардаж байна. Төмөр зам, газрын тосны үйлдвэр барих, Тавантолгой болон бусад томоохон төслийг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төслүүдээ бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүргэх, ажлын байр олноор бий болгож, ард түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ажлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

8 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, шахаж шаардаж, хяналт тавьж ажиллахыг үүргээ гэж үзэх болно. Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтэнд хатуу, эгэл жирийн ардад нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар, нэгэн зүйл урлаг гэдэг билээ. Энэ хаврын чуулганаас эхлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу гишүүд ирцээ бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, санал өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээ ашигладаг болж байна. Ингэснээр гишүүд бусдын өмнөөс ирцэд бүртгүүлдэг, санал өгдөг байдал бүрэн арилна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон улсын парламентын жишиг түвшинд хүргэх, баримт нотолгоо, шинжлэх ухааны үндэстэй мэтгэлцээн өрнүүлдэг хууль тогтоох танхим болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно. Эцэст нь, зөвийг буруу болгон баллах, үнэнийг худлаа гэж мушгих, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах, талцал хуваагдал, үймээн бужигнаанд уриалах нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэхгүй гэдгийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад хүчээр элсүүлэх гэж байна гэсэн ор үндэсгүй яриа үүний нэг нь юм. Энэ бол Засгийн газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, Улсын Их Хурал гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс хэлэлцэн шийдвэрлэх ёстой бодлогын асуудал юм. Яг ийм зарчмаар нарийвчлан судалж, холбогдох яам, тусгай байгууллагууд дүгнэлт гаргасны үндсэн дээр гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах болно. Болоогүйг болсон, яриагүйг ярьсан, шийдээгүйг шийдсэн мэтээр олон улсын харилцаанд сөрөг нөлөөлөх зүйлс ярьж, түүнийгээ улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгож, нийгмийн оюун санааг хордуулж, үндэсний эв нэгдлийг бутаргах гэж оролдож байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Эрхэм гишүүд ээ, Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын цар хүрээ өргөн, хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой олон асуудал байгаа тул Улсын Их Хурал ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллах болно. Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Эрхэм гишүүд Та бүхнээс хүсье. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

9 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган 2019 оны 04 дүгээр сарын 05ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ажлын 66 өдөр үргэлжилсэн. Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан нийт 24 удаа, 112 цаг 11 минут, Байнгын хороодын хуралдаан нийт 73 удаа, 118 цаг 45 минут, Дэд хороодын хуралдаан нийт 3 удаа, 2 цаг 40 минут, Түр хороо 9 удаа 11 цаг 33 минут тус тус үргэлжлэн хуралдсан байна. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 279 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 1924 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. Мөн Байнгын хороодын хуралдааны явцын талаар 399 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 1967 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын хуралдааны явцын талаар 4 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 45 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Түр хорооны хуралдааны явцын талаар 26 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 199 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 8 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 46 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 7 хууль, гэрээ, конвенц соёрхон батлах 1 хууль, Улсын Их Хурлын 40 тогтоолыг тус тус баталсан байна. Тайлант хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 14 ажлын хэсэг ажилласнаас Улсын Их Хурлын даргын захирамжаар 7, Байнгын хорооны тогтоолоор 7 ажлын хэсэг байгуулагдсан байна. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 99 гишүүн оролцож ажилласан. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 67 асуудлаар 14 удаагийн асуулга тавьсан. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, өмнөх онуудын төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад өөрчлөлт гарсан эсэх талаар зэрэгцүүлсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, макро эдийн засгийн 2017-2018 оны гүйцэтгэл, 2019-2021 оны төлөв байдлын талаар судалж, танилцуулга, саналын хамтаар бэлтгэн Төсвийн áайнгын хороонд хүргүүлëýý. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулж байгаа болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 17 судалгааны ажлыг Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар гүйцэтгэж 4 ном, гарын авлага эмхэтгэн гаргалаа. Улсын Их Хурлын даргын захирамжаар гадаад айлчлал, олон улсын хурал, чуулган, сургалт семинар, туршлага судлах болон танилцах аялал зэрэг арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 35 гишүүн оролцов. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 38 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 20 илгээлт, захидал, урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 11 захидал, урилгыг тус тус хүргүүлсэн байна. Улсын Их Хурлын Тамгын газрын 7 ажилтан Улсын Их Хурал болон дотоод, гадаадын байгууллага, олон улсын байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, сургалт, семинарт оролцож, туршлага судлах, танилцах аялалд хамрагдав.

10 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хаврын ээлжит чуулганы хугацаанд Тамгын газар болон Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, бие төлөөлөгч, туслах, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшүүлэх, академик мэдлэг эзэмшүүлэх чиглэлээр холбогдох сэдвийн хүрээнд сургалтуудыг зохион байгуулав. Улсын Их Хурлын 2019 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлаар ном товхимлын ном зүйн лавлагааг 2 удаа, тогтмол хэвлэлийн ном зүйн лавлагааг 4 удаа тус тус боловсруулж дотоод сүлжээнд байршуулëàà. Шинээр авсан ном товхимол, судалгааны материалаар нийт 3 удаа шинэ номын мэдээ боловсруулж, Улсын Их Хурлын гишүүдийн ipad болон дотоод сүлжээ, номын сангийн веб сайтад байршуулж, уншлагын танхимын үзэсгэлэнгийн хоргонд дэлгэн сурталчлав. Улсын Их Хуралд 1615, Тамгын газарт 2054 албан бичиг ирснийг бүртгэн, холбогдох ажилтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьсан бөгөөд гадны байгуулага, иргэнд явуулах Улсын Их Хурлын 4704, Тамгын газрын 577 албан бичгийг бүртгэж, албажуулан холбогдох хаягийн дагуу илгээëýý. Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой 217 боть буюу 44716 хуудас баримтыг àðõèâò хүлээн авсан бөгөөд архивын баримтаас 147 удаа 2270 хуудас бүхий лавлагаа хуулбар олгож, архивын эх баримтаар 121 хүнд үйлчилж, 358 боть баримтыг түр ашиглуулсан байна. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр Улсын Их Хурал болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын үйл ажиллагааны òàëààðõ мэдээ, мэдээллийг олон нийтэд нээлттэй түгээх, Улсын Их Хурал, Тамгын газрын үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгааны бусад материалууд болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлэх, парламентын үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг эрхлэн гүйцэтгэв. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 368 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 15655 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. Энэ хугацаанд facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаар нийт 1113 мэдээ, мэдээллийг түгээгээд байна. Мэдээлэл технологийн чиглэлээр Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 24 удаагийн нэгдсэн хуралдаан, 85 удаагийн байнгын болон түр, дэд хороодын хуралдаан, 55 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэгийг хийëýý. Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 901 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 182 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 65 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллалаа. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

11 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган 2019 оны 04 дүгээр сарын 05ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ажлын 66 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны 4 дүгээр сард 7 удаа 32 цаг 34 минут, 5 дугаар сард 10 удаа 52 цаг 28 минут, 6 дугаар сард 6 удаа 26 цаг 51 минут, 7 дугаар сард 1 удаа 18 минут, нийт 24 удаа, 112 цаг 11 минут хуралдсан бөгөөд 118 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 580 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ /52/, О.Баасанхүү /37/, Б.Баттөмөр /28/, М.Оюунчимэг /25/, Н.Оюундарь /24/, М.Билэгт /23/, С.Бямбацогт /22/, Ц.Гарамжав /20/, Д.Эрдэнэбат /20/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 388 удаа, 26 цаг 31 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /111/, Б.Бат-Эрдэнэ /95/, Л.Болд /67/, С.Бямбацогт /56/, М.Билэгт /53/, Ж.Батзандан /52/, Д.Тэрбишдагва /51/, Н.Оюундарь /49/, Б.Баттөмөр /44/, Д.Дамба-Очир /44/, Я.Содбаатар /44/, Х.Нямбаатар /42/, Г.Тэмүүлэн /42/, Ж.Мөнхбат /41/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 73 удаагийн хуралдаанаар 163 асуудал, Дэд хороодын 3 удаагийн хуралдаанаар 3 асуудал, Түр хорооны 9 удаагийн хуралдаанаар 13 асуудлыг тус тус хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргалаа. Байнгын хороодын 73 удаагийн, 118 цаг 45 минутын хуралдааны явцын талаар 399 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 1967 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын 3 удаагийн, 2 цаг 40 минутын хуралдааны явцын талаар 4 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 45 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Түр хорооны 9 удаагийн, 11 цаг 33 минутын хуралдааны явцын талаар 26 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 199 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгав. Мөн чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 279 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 1924 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгасан байна. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС

12 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд äàâõàðäñàí òîîãîîð 75 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 107 удаа хэлэлцэж, Байнгын хорооны 126 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороод иргэний 368 өргөдөл, гомдол хүлээн авснаас түүний 281-д нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 382 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 250 албан бичигт хариу өгсөн байна. Нэг. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. Чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 8, Цахим бодлогын түр хороо 2, хуулийн төсөл, шийдвэрийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2 удаа тус тус хуралдаж, 14 асуудлыг хэлэлцсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн төсөл 5, тогтоолын төсөл 2-ыг оруулж батлуулав. Байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудал 7, санал, дүгнэлт 15, хууль, бусад шийдвэрийн инфографик 1, танилцуулга 1-ийг тус тус бэлтгэн хэвлэл мэдээлэлд нийтлүүллээ. Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулан ажиллууллаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо соёрхон батлах тухай хууль 1-ийг хэлэлцэн Улсын Их Хурлаар батлууллаа. Олон улсын гэрээ, хэлэлцээр, зээлийн хэлэлцээрийн төслийг тус Байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw