Чуулганы танилцуулга

33 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга барьсан барилга, хашаанууд нь Туул голыг бохирдуулж, бургасыг тайрч, голдрил, эко системийг алдагдуулж байгаа тухай дүгнэлт гаргасан. Үүний дагуу Байнгын хорооноос 2016 оны 02 дугаар тогтоол, 2016 оны 03 тогтоол, 2017 оны 02, 03, 04 дүгээр тогтоол, 2018 оны 03, 06 дугаар тогтоолуудаар Ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгч ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, нийслэл, дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг сумын удирдлагуудын хамт нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгсөн. Улсын Их Хурлын даргаас өгсөн үүргийн дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдааныг 2019 оны 05 сарын 28-ны өдөр хийж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсож Байнгын хороодын 04/01 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн болно. Дээрх тогтоолуудын биелэлтийг шалгах тухай Өргөдлийн байнгын хорооны даргын баталсан удирдамжид заасан ажлыг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, Улсын Их Хурлын даргын хамт 06 дугаар сарын 19-ний өдөр Туул гол дагуу холбогдох албан тушаалтнуудыг байлцуулж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгах ажлыг зохион байгуулсан. 3.Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар А.Иргэдээс Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа болон Монкорт хадгаламж зээлийн хоршооны асуудлаар 2018 оноос хойш Байнгын хороонд хандаж өргөдөл ирүүлсээр байгаа тул 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хадгаламж зээлийн хоршоодод үүсээд буй нөхцөл байдлын талаар болон холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж хэлэлцүүлгээс гарсан саналыг Улсын Их Хурлын даргад 7/4589 тоот албан бичгээр 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн. - Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж зээлийн хоршоодод тавьж буй хяналт, шалгалтын ажил хангалтгүй явж ирсэн нь 3000 гаруй хохирогчтой 20 гаруй тэрбум төгрөгний хохиролтой “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанаас харагдаж байна. Санхүүгийн зохицуулах хороо нь 2012 оноос хойш тус хадгаламж зээлийн хоршоонд хийсэн газар дээрх хяналт шалгалтаараа “Хангалтгүй” үнэлгээ өгч байсан боловч өдийг хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй тул цаашид хорооны үйл ажиллагааг сайжруулах талаар арга хэмжээ авах; - Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудын уялдаа холбоо муу, нэг баг болж хамтарч ажиллаж чадахгүй байгаагаас ажлын доголдол гарч, зарим шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухай бүрд нь авч хэрэгжүүлж чадахгүй байгаа, хадгаламж зээлийн хоршоодод хяналт шалгалт хийсэн тухайгаа олон нийтэд мэдээлдэггүй, мэдээллээ нуун дарагдуулдаг зэрэг зөрчил, дутагдал илэрч байгаа тул цаашид санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой арга хэмжээг авах; - Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох талаар тодорхой санаачилга гарган ажиллах чиглэлийг Санхүүгийн зохицуулах хороонд нэг жилийн өмнө үүрэг өгсөн боловч тодорхой ажил хийж танилцуулаагүй учир энэ ажлыг эрчимжүүлэх;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw