Чуулганы танилцуулга

90 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн жаран найм, жаран есдүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулсан боловч уг хуульд Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /цаашид “төсөл” гэх/-ийг хэлэлцэх үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэхтэй холбоотой буюу асуулт асуух, хариулах хугацаа, ирц, санал хураалт явуулах босго, Байнгын хороод хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх, хэлэлцэх дараалал Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгах зүйл тодорхойгүй, гурав дахь хэлэлцүүлэгт Байнгын хороо бэлтгэх, нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулах, ард нийтийн санал асуулгаар төслийг хэлэлцэн шийдвэрлэх, санал асуулгын дүнг Улсын Их Хуралд танилцуулахтай холбоотой зохицуулалт хангалтгүй зэрэг үндэслэл, шаардлагыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгтэй холбоотой зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас 2019 оны 05 дугаар 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталсан бөгөөд хуулийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Энэхүү хууль нь 7 зүйлтэй. Хуулийн зохицуулалтаас дурдвал: • Улсын Их Хурлын гишүүн хуралдаанаас чөлөө авах, энэ тухай хуралдаан даргалагч танилцуулах талаар; • Түр хорооны даргыг сонгох журмын талаар; • Хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн талаар санал, дүгнэлтэд тусгахыг хориглох зүйлийн талаар; • Төслийн заалттай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг танилцуулах дараалал, санал хураалт явуулах талаар; • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журам. Хуулийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтад Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журам буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх тухай заасан. Энэхүү журамд дараах зохицуулалтыг тусгасан: • Нэг дэх хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хороо хэрхэн бэлтгэх талаар; • Нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлэг явуулах талаар; • Хоёр дахь хэлэлцүүлэгт Байнгын хороод бэлтгэх талаар; - Байнгын хороод санал, дүгнэлтдээ тусгах зүйл; - Санал хураалт хэрхэн явуулах; - Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах талаар. • Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах талаар; • Төрийн байгуулалтын байнгын хороо гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх талаар;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw