23 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 159 дүгээр захирамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 19-өөс 25-ны өдрийн хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулах, мэдээллээр хангахад оролцож ажиллав. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдан ажиллаж буй ажлын хэсгүүд: - Улсын Их Хурлын даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлаар улс төрийн намуудтай зөвлөлдөх, иргэний нийгмийн байгууллагуудтай зөвлөлдөх ажлын хэсэг; - Улсын Их Хурлын даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зүйл, заалтыг судлан ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг; - Улсын Их Хурлын даргын 109 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг; - Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг; - Улсын Их Хурлын даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128 дугаар захирамжаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг; - Улсын Их Хурлын даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаар захирамжаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг; - Улсын Их Хурлын даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус байгуулж Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын 5 дэд хэсэг; - Улсын Их Хурлын даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 76 дугаар захирамжийг үндэслэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх бэлтгэл хангах Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Ажлын дэд хэсгүүд тус тус ажиллаж байна. Бусад ажлын хүрээнд: Тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд тайлант хугацаанд дараах байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсов. Үүнд: 1/Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсож, Байнгын хорооноос Улсын Их Хурлын Тамгын газрыг 2018 онд үндсэн чиг үүргээ зохих шаардлагын түвшинд биелүүлсэн гэж үзсэн бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын цаашдын үйл ажиллагаанд баримтлан ажиллах чиглэлээр Байнгын хорооноос зарим үүргийг тэмдэглэлээр өгөхөөр шийдвэрлэсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw