61 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 83 видео мэдээ бэлтгэж parliament.mn цахим хуудаст байршуулахын зэрэгцээ youtube.com, twitter.com, facebook.com сүлжээгээр олон нийтэд түгээв. Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хороод, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан 16 удаагийн хэвлэлийн бага хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг тухай бүрд нь зохион байгуулж ажиллав. Эдгээрийг Усын Их Хурлын facebook.com сүлжээн дэх албан ёсны хаягаар шууд дамжуулан, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас иргэдэд шуурхай хүргэж ажиллалаа. Мөн хэвлэлийн бага хурлын мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр бэлтгэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлж, иргэд олон нийтэд мэдээллийг хүртээмжтэйгээр түгээх ажлыг зохион байгуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ” хэмээн заасан байдаг. Ээлжит чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 13 дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүлэв. Эмхэтгэлийн дээрх дугааруудын тойм, танилцуулгыг бэлтгэн parliament.mn цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд байршуулав. Үүний зэрэгцээ дугаар бүрийн PDF хувилбарыг тухай бүрд parliament.mn сайт болон “ТМ” аппликейшнд нийтлэн, хууль тогтоомжийн албан ёсны эхийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр шуурхай түгээлээ. Эмхэтгэлийн 13 дугаарт Монгол Улсын хууль 59, Улсын Их Хурлын тогтоол 34, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 28, Засгийн газрын тогтоол 25, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2, Монгол Улсын олон улсын гэрээ 1-ийг нийтэлсэн. Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарын 2 дахь ботийг хэвлэв. Энэхүү тусгай дугаарт Төрийн албаны тухай (шинэчилсэн найруулга) хууль, хууль батлагдан гарсантай холбогдуулан гарсан Засгийн газрын тогтоол, бусад дүрэм, журам зэрэг нийт 18 эрх зүйн акт нийтлэгдсэн юм. Олон нийтийн сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хуудсуудаар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр шуурхай, хүртээмжтэйгээр олон нийтэд түгээж байна. Мөн олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд мэдээллийг ойлгомжтой, шуурхай хүргэх зорилгоор богино хэмжээний сошил контент 99-ийг бэлтгэн иргэдэд хүргэв. Ээлжит чуулганы хугацаанд facebook.com цахим сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсаар мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 30.538 байгаа бол twitter.com сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хаягаар мэдээлэл хүлээн авч буй хэрэглэгчийн тоо 27,496 болж нэмэгдсэн байна. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаар нийт 1113 мэдээ, мэдээллийг түгээгээд байна. Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 368 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 15,655 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулсан. ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw