11 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган 2019 оны 04 дүгээр сарын 05ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ажлын 66 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны 4 дүгээр сард 7 удаа 32 цаг 34 минут, 5 дугаар сард 10 удаа 52 цаг 28 минут, 6 дугаар сард 6 удаа 26 цаг 51 минут, 7 дугаар сард 1 удаа 18 минут, нийт 24 удаа, 112 цаг 11 минут хуралдсан бөгөөд 118 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 580 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ /52/, О.Баасанхүү /37/, Б.Баттөмөр /28/, М.Оюунчимэг /25/, Н.Оюундарь /24/, М.Билэгт /23/, С.Бямбацогт /22/, Ц.Гарамжав /20/, Д.Эрдэнэбат /20/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 388 удаа, 26 цаг 31 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /111/, Б.Бат-Эрдэнэ /95/, Л.Болд /67/, С.Бямбацогт /56/, М.Билэгт /53/, Ж.Батзандан /52/, Д.Тэрбишдагва /51/, Н.Оюундарь /49/, Б.Баттөмөр /44/, Д.Дамба-Очир /44/, Я.Содбаатар /44/, Х.Нямбаатар /42/, Г.Тэмүүлэн /42/, Ж.Мөнхбат /41/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 73 удаагийн хуралдаанаар 163 асуудал, Дэд хороодын 3 удаагийн хуралдаанаар 3 асуудал, Түр хорооны 9 удаагийн хуралдаанаар 13 асуудлыг тус тус хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргалаа. Байнгын хороодын 73 удаагийн, 118 цаг 45 минутын хуралдааны явцын талаар 399 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 1967 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын 3 удаагийн, 2 цаг 40 минутын хуралдааны явцын талаар 4 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 45 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Түр хорооны 9 удаагийн, 11 цаг 33 минутын хуралдааны явцын талаар 26 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 199 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгав. Мөн чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 279 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 1924 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгасан байна. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw