Чуулганы танилцуулга

25 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын санхүүжилтийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд; - Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд; - Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хүргүүлсэн; - “Зарим байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулсан. 2.Байнгын хорооны дотоод ажлын талаар Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 51 албан бичиг ирүүлснийг тухай бүр шийдвэрлэж, хариуг нь холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлж нийт 26 албан бичгийн хариу явуулсан. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийн 11 санал дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 2 танилцуулга, зарчмын зөрүүтэй 13 саналын томьёолол, холбогдох байгууллагын 5 тайлан, мэдээллийг Улсын Их Хурлын цахим дотоод сүлжээнд байршуулсан. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцсэн 187 хуудас баримт бичгийг олшруулан хувилж, нийт 23676 хуудас материалыг Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад тарааж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэргийн болон хуралдааны тэмдэглэлийн 21 боть 3600 хуудас бүхий нэгжийг бүрдүүлэн архивт хүлээлгэн өгсөн. 3.Бусад ажлын талаар а.Зохион байгуулсан ажлын талаар: - Санхүү, төсвийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид, 21 аймаг, нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Төрийн аудитын газрын дарга, санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга нартай уулзаж, санал солилцох зорилгоор “Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдэвт” хэлэлцүүлгийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос санаачлан зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 120 гаруй хүн оролцож, төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw