6 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хаврын чуулганы эхэнд иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог Үндсэн хуульд заасан үзэл баримтлал, агуулгад нийцүүлэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хараат бус, зөвхөн хууль дээдэлж хариуцлагатай ажиллуулах тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавина гэж төлөвлөж байна. Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох талаарх саналыг хойшлуулалгүй зөвшилцөж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад холбогдох албан тушаалтны асуудлыг шуурхай шийдвэрлэж хууль, шүүх засаглалд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх бодит ажлуудыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Эдгээр асуудалтай холбогдуулан эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилтэд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг ч холбогдох Байнгын хороо, дэд хороогоор оруулж, чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүж өнгөрдөг практикийг давтахгүй өөрчилж, илүү ажил хэрэгч болгоно. Энэ хаврын чуулганаас эхлээд дээрх илтгэлийг эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэлтэй зэрэгцүүлэн, мэтгэлцэх зарчмаар Байнгын хороо, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болгож байна. Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, хүний эрх, хууль, шүүх засаглалын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхийг Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд даалгаж байна. Хоёрдугаарт. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах нэрээр хариуцлагагүй, сахилга дэг журамгүй, хуулиар халхавчилсан шударга бус тогтолцоо бүрдүүлснийг Үндсэн хуулийн хүрээнд халах шаардлага зүй ёсоор гарч байна. Монголчууд бид “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” хэмээн хэлэлцдэг. Тиймээс шударга ёс, хуулийн засаглал тогтоох, буруу бусармагийг өөрчлөн халах зорилтыг засаглалын дээд түвшнээс, удирдлагын дээд хүрээнээс эхлэх нь зөв гэж үзэж байна. Улсын Их Хурлыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Улсын дээд шүүх, засаглалыг хараат бус болгох, ард иргэдийн хүсэн хүлээж, шүүмжилж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байгаа. Тиймээс ултай суурьтай хандаж, олон жилийн судалгаа, олон талын оролцоотой боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг Та бүхнээс хүсье. Гуравдугаарт. Хуулийн хугацаатай, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталдаг бодлогын чухал баримт бичгүүд биднийг хүлээж байна. Тухайлбал, ирэх 3 жилд баримтлах төсвийн бодлогоо тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw