Чуулганы танилцуулга

5 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаа өнөөдөр эхлүүлж байна. Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой. Хэлэлцэх асуудлуудыг 3 бүлэгт хувааж товч танилцуулъя. Нэгдүгээрт. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харилцаж шийтгэхийн эсрэг конвенц болон түүний нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээсэн үүрэг, түүнийг биелүүлэх талаар гарсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах тогтолцоо гажуудаж, шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илтгэж байна. Ардчилал, хүний эрхийн баталгааг хангах үүргээ төр зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ. Шүүх, хууль хяналтын байгууллагад бий болсон алдаа завхрал нь монгол хүний язгуур эрх ашиг, улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй болтлоо даамжирсан байна. Иймд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний ёсноос гадуур доромжлон харилцаж, шийтгэх асуудлыг үндсээр нь устгахын төлөө Монгол Улсын Их Хурал хатуу тэмцэх болно. Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, түүнийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх механизм, шүүх эрх мэдлийн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох, цөөн хүний үзэмжээр асуудлыг шийдэх зорилго огт агуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүх шатны шүүгчийг Шүүхийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлж болох зохицуулалтад нийцүүлж энэ өөрчлөлтийг хийсэн. Монгол хүн, Монгол Улсын язгуур эрх ашгийг хохироосон шүүгчийн ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой илэрхий буруу үйлдэл, тухайлбал, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, зөвлөмж гаргах эрхийг л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олгосон. Шүүгч, шүүхийн хараат бус байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл нь баримт нотолгоог үндэслэн эцсийн шийдвэр гаргах зохицуулалт хүчин төгөлдөр хэвээрээ мөрдөгдөж байна. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлж, огцруулдаг боллоо гэдэг буруу ташаа, зориуд гуйвуулсан мэдээллийг нийгэмд төдийгүй олон улсад түгээж байгааг үүгээр залруулах ёстой гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw