Чуулганы танилцуулга

69 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэм, Тамгын газрын түвшинд дараах гадаад арга хэмжээ, айлчлалууд хэрэгжив. 5.1.ДОТООДОД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ А.Улсын Их Хурал 2019.05.31-06.02 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”, Эрээн-Замын-Үүд дамнасан чөлөөт бүс, хоёр орны бизнес эрхлэгчдэд үйл ажиллагааны таатай орчин бүрдүүлэх зэрэг сэдвээр дэлгэрэнгүй санал солилцов. 2019.06.23-25 Улсын Их Хурлын даргын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүдтэй тус тус уулзлаа. Түүнчлэн хүндэт зочин Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Их Хурал хамтран 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Эмэгтэйчүүд – Манлайлал” чуулганд оролцож илтгэл тавив. Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр агаарын бохирдлыг бууруулах, эх хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малын эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй төслийн үйл явцтай танилцсан. Хатагтай спикер Марина Кароббио Гүшэттигийн урилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны 3 дугаар сард Швейцарын Холбооны Улсад албан ёсоор айлчилсан бөгөөд Монгол-Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын дарга нар ийнхүү харилцан айлчлал хийсэн нь өндөр ач холбогдолтой боллоо. 2019.06.25-28 Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Цэрэн Цоден тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нартай тус тус уулзаж, хоёр талын харилцааны сонирхсон асуудлуудаар санал солилцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw