112 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэгдсэн хуралдаанаараа Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан бөгөөд ийнхүү хүүхдийг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг халуун хоол ундаар тэгш, хүртээмжтэй хангах эрх зүйн орчин бүрдлээ. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль нь хоол зүйч, тогооч, туслах тогооч болон суралцагчийн тооноос хамаарсан бэлтгэгч, угаагч, үйлчлэгч бүхий мэргэжлийн хүний нөөцтэйгөөр шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмж ашиглан сургуулиас суралцагчид өдрийн хоолоор үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах анхдагч хууль юм. Тус хууль 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд 2021 оны хичээлийн жилээс эхлэн бага ангийн суралцагчдыг, 2022 оны хичээлийн жилээс дунд ангийн суралцагчдыг, 2023 оны хичээлийн жилээс ахлах ангийн суралцагчдыг өдрийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулахаар заасан. Монгол Улсын Засгийн газарт мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн шаардлагатай төсөв хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор даалгасан. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий нэгж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулагдана. Энэхүү нэгж нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган, хоол зүйч, тогоочийг бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж төсвийн төсөлд тусгах чиг, үүргийг хэрэгжүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч, туслах тогооч, үйлчлэгч, угаагч, бэлтгэгчийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр тухайн сургуулийн захирал томилж, чөлөөлнө. Суралцагчийг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангаж, орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний хангамжид түлхүү хэрэглэх зарчим баримтлах бөгөөд сургуулийн хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сургуулийн дэргэдэх туслах аж ахуйгаас бэлтгэх болон баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн ашиглахаар заасан. Хоолны норматив зардал буюу нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зардлыг инфляцийн түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээтэй уялдуулан жил тутам Засгийн газраас шинэчлэн батална. Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар хариуцан нийлүүлж болох бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах эсэх талаар шийдвэр гаргана. Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан болон дэд бүтцийн байдлыг харгалзан орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрыг байгуулах боломжгүй гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw