Чуулганы танилцуулга

60 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдэд бодитой, шуурхай түгээлээ. Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороод, Тамгын газраас зохион байгуулсан хэвлэлийн хурал, уулзалтууд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх нийт 314 текст мэдээг 1256 гэрэл зургийн хамт parliament.mn цахим хуудаст байршуулав. Мөн Улсын Их Хурлын долоо хоног бүрийн үйл явдлын тойм 12 фото нийтлэл бэлтгэж parliament.mn сайтад нийтэллээ. Тайлант хугацаанд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна Олон Улсын Парламентын Холбоо, Улсын Их Хурал хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” сэдэвт Үндэсний зөвлөгөөн, Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг арга хэмжээний үр дүнтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол, “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хууль тогтоомжийн төслийн сонсгол, Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшеттигийн айлчлал зэрэг арга хэмжээг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зохион байгуулан, мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд үнэн бодит, шуурхай түгээв. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс эхлэн төслийн бүрэн эх, түүнийг хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа бүрийг тухай бүр сонин, цахим хуудас, телевиз, радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тогтмол мэдээлж байна. Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын долоо хоног тутмын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “УИХ-энэ долоо хоногт” нэвтрүүлгийн 16 дугаар, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаарх Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг олон нийтэд хүргэх “УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн 1 дугаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх тусгай нэвтрүүлэг 10 дугаар, Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы талаар 1 нэвтрүүлгийг бэлтгэж, телевизүүдийн эфир, олон нийтийн сүлжээгээр иргэдэд хүргэв. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалт бүрийг тайлбарлан, танилцуулсан богино хэмжээний видео контент 33-ыг бэлтгэж олон нийтийн сүлжээ, телевизүүдийн эфирээр түгээсэн. Түүнчлэн Улсын Их Хурал, түүний Тамгын газрын албан ёсны мэдээ мэдээллийг түгээх сувгийг өргөжүүлэх зорилгоор дээрх нэвтрүүлгүүд, видео контентуудыг Тамгын газрын дотоод сүлжээний “ParliamentTV”-ээр өдөр тутам түгээж байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хурлын дарга болон гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw