Чуулганы танилцуулга

36 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Цахим бодлогын түр хорооны дэргэд 9 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөлийг байгуулж, 3 удаа хуралдсан. Орон тооны бус зөвлөлийн хурлаар түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийх ажил, түр хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцэж, санал зөвлөмж гаргасан. Цахим бодлогын түр хорооноос төрийн байгууллагуудын цахим шилжилттэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл цуглуулж нэгтгэн дүгнэх ажлыг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан төрийн ухаалаг үйлчилгээг хөгжүүлэх ажлын хэсэгтэй Цахим бодлогын түр хорооноос мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна. Òàв. САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС ИРҮҮЛСЭН ШИЙДВЭРИЙГ СУДАЛЖ, ХОЛБОГДОХ САНАЛ, ДҮГНЭЛТ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ ТҮР ХОРОО Улсын Их Хурлаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Я.Санжмятав, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаар тогтоолоор байгуулан ажиллаж байна. Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг томилсон бөгөөд Түр хороо байгуулагдсанаас хойших хугацаанд 7 удаа хуралдсан. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw