79 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга тайлагнах боломж олдсоноороо ач холбогдолтой болов. Улаанбаатар хотод уг арга хэмжээг амжилттай хийсэн явдал нь Монгол Улсын олон улсын шинжтэй арга хэмжээг зохион байгуулах чадавх, боломж бололцоог олон улсад илтгэн харуулахаас гадна энэ талаарх туршлагаа сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулсан. Чуулганыг ОУПХ-той хамтран зохион байгуулж, ОУПХ-ны Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцсон нь чуулганы ач холбогдол, түвшинг нэмэгдүүлж, улмаар Монгол Улсын гадаад нэр хүндийг бүс нутаг болон дэлхий нийтэд өсгөхөд үр дүнтэй болов. Бүс нутгийн улс хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, тодорхой улс орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд түлхэц үзүүлсэн гэж дүгнэж байна. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үеэр хэрэгжүүлсэн гадаад, дотоод айлчлал, арга хэмжээнүүд нь Улсын Их Хурал болон бусад улс орны хууль тогтоох байгууллагын хооронд тогтоосон харилцааг бүх түвшинд ахиулан хөгжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалан итгэлцлийг бэхжүүлэх, шинээр хамтын ажиллагаа тогтоох зэрэгт ихээхэн ач холбогдолтой боллоо. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw