Чуулганы танилцуулга

99 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ““УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” НИЙГЭМЛЭГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулиар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортолж байгаа дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлсөн билээ. Монгол Улсын Засгийн газраас Олон Улсын гэрээний холбогдох заалтын биелэлтийг хангах үүднээс уг татварыг 1998 оноос эхлэн чөлөөлөх нь зүйтэй, харин энэ хугацаанд төлсөн татварын дүнгээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох нь зүйтэй гэж үзэж, холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал зарчмын хувьд дэмжиж баталлаа. ““Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгагдсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд зориулан 1998 оноос импортоор оруулсан дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг тус нийгэмлэгийн илүү төлсөн татвараар бүртгэх асуудлыг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж баталлаа. Ийнхүү хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр батлагдсанаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд 1998 оноос хойш импортолсон дизелийн түлшийг онцгой албан татвараас нөхөн чөлөөлөх, энэ хугацаанд онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг илүү төлсөн татвараар бүртгэх, энэ татварын дүнгээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох эрх зүйн үндэс тус тус бүрдсэн болно. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон ““Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг тус тус 2020 оны 01 дүгээр сарын 01ний өдрөөс дагаж мөрдөнө. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас 262946, 88110979

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw