12 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд äàâõàðäñàí òîîãîîð 75 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 107 удаа хэлэлцэж, Байнгын хорооны 126 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороод иргэний 368 өргөдөл, гомдол хүлээн авснаас түүний 281-д нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 382 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 250 албан бичигт хариу өгсөн байна. Нэг. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. Чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 8, Цахим бодлогын түр хороо 2, хуулийн төсөл, шийдвэрийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2 удаа тус тус хуралдаж, 14 асуудлыг хэлэлцсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн төсөл 5, тогтоолын төсөл 2-ыг оруулж батлуулав. Байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудал 7, санал, дүгнэлт 15, хууль, бусад шийдвэрийн инфографик 1, танилцуулга 1-ийг тус тус бэлтгэн хэвлэл мэдээлэлд нийтлүүллээ. Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулан ажиллууллаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо соёрхон батлах тухай хууль 1-ийг хэлэлцэн Улсын Их Хурлаар батлууллаа. Олон улсын гэрээ, хэлэлцээр, зээлийн хэлэлцээрийн төслийг тус Байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw