147 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хүн бүрд бизнес эрхлэх боломжийг нь олгох, татварын дарамтыг бууруулах, нээлттэй болгох, эдийн засгийн хөгжил дэвшил авчрах, төрийн үйлчилгээг шуурхай болгож, ажил үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хялбар тогтолцоонд шилжүүлэхэд Татварын багц хуулиуд, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль чухал үүрэг гүйцэтгэх болно. Жижиг, дунд бизнесийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулахад Та бидний хэлэлцэн баталсан Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль чухал ач холбогдолтой. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиар дэлхийн 180 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг улс орондоо хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид хэлэлцэн баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт боловсронгуй болно. Үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлж, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулж, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулахад үндсэн зорилт чиглэсэн хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталлаа. Хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудын талаар бүгдийг ярина гэвэл ихээхэн цаг хугацаа шаардагдана. Тиймээс үүгээр товчилъё. 5.Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сахин мөрдүүлэх талаар нэгэнт эхэлсэн шинэчлэлийн эрчийг сулруулах ёсгүй гэж үзэж байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад байна. Шинэчлэн боловсруулсан эдгээр төслийг хэлэлцэн, батлуулахаар Ёс зүйн дэд хороонд шилжүүлээд байна. Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны даргаар туршлагатай парламентч Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томиллоо. Энэ бүхэн “монгол төрийн албан хаагч өргөсөн тангараг, үүрэг хариуцлагатаа эзэн байх ёстой, төрд ёс зүй дутаж байна” гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө бидний хийж буй ажлын нэг хэсэг юм. Төрд, төрийн албан хаагчид ч гэсэн ташуур хэрэгтэй. Ташуурын үүрэг гүйцэтгэдэг бүтэц ажиллуулдаг жишиг дэлхийн олон оронд бий. Бидний өөрсдийгөө хянах хэрэгсэл, ташуур бол ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэгч бүтэц юм. Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх ёстой. Энэ бол засан цэгцлэх олон асуудлын нэг юм. Цэгцлэх асуудал бидэнд олон байна. Асуудлуудаа цэгцэлж чадвал хөгжил дэвшилд бид цэгцэрнэ. Үүний төлөө ард түмэн бидэнд итгэл хүлээлгэн, хүлээж суугаа. Эрхэм гишүүд ээ, Хаврын ээлжит чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган үргэлжилнэ. Энэ чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх болно гэдгийг Та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw