Чуулганы танилцуулга

41 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэдээллийн санд Засгийн газарт болон Засгийн газрын гишүүдэд үүрэг, чиглэл болгосон нийт 108 хуулийн 663 хэсэг, заалт хяналтад авсан байна. Хэрэгжилтиин мэдээ ирүүлсэн 46 хуулиин 261 хэсэг, заалтаас 34 хуулиин 149 хэсэг, заалт буюу 57.1 хувь нь бүрэн хэрэгжсэн, 26 хуулиин 60 хэсэг, заалт буюу 23.0 хувь нь хэрэгжих шатанд, 18 хуулиин 35 хэсэг, заалт буюу 13.5 хувь нь хэрэгжилт хангалтгүи, 2 хуулиин 2 хэсэг, заалт буюу 0.7 хувь нь хэрэгжээгүи, 5 хуулиин 15 хэсэг, заалт буюу 5.7 хувь нь үнэлээгүй мэдээ ирүүлсэн баина. Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт болон бусад холбогдох байгууллагад үүрэг, чиглэл болгосон нийт 79 тогтоолын 290 заалт мэдээллийн сангийн хяналтад байгаагаас 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын 5 тогтоолын 56 заалтыг нэмж хяналтад авч ажилласан байна. Байнгын хорооны тогтоолоор болон Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт болон бусад холбогдох байгууллагад үүрэг, чиглэл болгосон нийт 96 тогтоолын 684 заалт мэдээллийн сангийн хяналтад байгаагаас 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны 4 тогтоол, 3 тэмдэглэлийн нийт 48 заалтыг нэмж хяналтад авч ажилласан байна. Тухайлбал: Байнгын хорооны тогтоолоор Засгийн газар болон бусад байгууллагад өгсөн үүрэг, чиглэл: - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл сонссонтой холбогдуулан “Чиглэл өгөх тухай” 2019 оны 03 дугаар тогтоолоор Засгийн газарт, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус; - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг сонссонтой холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 04/01 дүгээр тогтоолоор Засгийн газарт; - Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн Экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, төрөлжилтийг дэмжих зорилтын хүрээнд “Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай” 2019 оны 04 дүгээр тогтоолоор Засгийн газар, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банканд тус тус үүрэг, чиглэл өгсөн болно. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэл: - Өргөдлийн байнгын хорооноос “Иргэд” ТББ, Увс аймгийн Улаангом сумын ИТХын Тэргүүлэгчдээс “Эхийн алдар” одон авсан эмэгтэйчүүдийн тэтгэврийн доод хэмжээ болоод тэдэнд олгож байгаа мөнгөн урамшуулал, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүүхдийн тоог харгалзахгүйгээр “Эхийн алдар” одонг олгох зэрэг асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны 2019 оны 01 дүгээр хуралдааны тэмдэглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд; - Өргөдлийн байнгын хорооноос “Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаарх иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны 2019 оны 02 дугаар хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт; - Төрийн байгуулалтын байнгын хороогоор Төрийн албаны зөвлөлийн 2018 оны тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны 13 дугаар тэмдэглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд тус тус үүрэг, чиглэл өгсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw