Чуулганы танилцуулга

39 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3. Улсын Их Хурлын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг удирдамжид заасан чиг үүргээ хэрэгжүүлж дууссан ба уг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хурлаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2019 оны 152 дугаар захирамжаар байгуулагдсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулахаар ажиллаж байна. 4. Улсын Их Хурлын даргын 2018 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг уг асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газар, Улсын Мөрдөн байцаах газар, Улсын Ерөнхий прокурорын газар зэрэг хууль хяналтын байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж мэдээлэл авах, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хамтран ажилласан. Ажлын хэсэг Эрдэнэт хотод 2019.02.26-03.01-ний өдрүүдэд ажиллахдаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх удирдлагатай уулзаж шинээр илэрсэн нөхцөл байдал байгаа эсэх талаар, түүнчлэн цаашид олон улсын шүүхээс гаргасан шийдвэрийг хэрхэн зохицуулах талаар санал солилцож, ажлын хэсгийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/2625 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үйл ажиллагааг эрчимжүүлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай чиглэл, зөвлөмжийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2/2577 тоот албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус тус албан бичиг хүргүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6209 тоот албан бичгээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ажлын хэсгийн танилцуулга, санал, дүгнэлтээ хүргүүлсэн байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 5. НББСШУБХ-ны 2018 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, мөн уг асуудлыг нийгмийн даатгалын асуудалтай хамтад нь авч үзэх нь зүйтэй гэж ажлын хэсгээс үзсэн тул Байнгын хорооны 2016 оны Ажлын хэсэг байгуулах тухай 06 тоот тогтоолыг хүчингүй болгож, 2018 оны 03 тоот тогтоолоор Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан удирдамж, төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 6. Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 14 тоот тогтоолоор “Монголбанкны 2018 оны тайланг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү/ 3.2.Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, асуултын талаар Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 67 асуудлаар 14 удаагийн асуулга тавьсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw