Чуулганы танилцуулга

35 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.3.Дэд, түр хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Нэг. ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО Тусгай хяналтын дэд хороо нэг удаа хаалттай хуралдсан. Хоёр. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ДЭД ХОРОО Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 1 удаа хуралдаж, “Тогтвортой хөгжлийн зорилгын талаарх олон улсын чуулга уулзалтад Монгол Улсаас танилцуулах үндэсний сайн дурын илтгэл”-ийг хэлэлцэж, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы танилцуулга, мэдээллийг сонсов. Мөн Тогтвортои хөгжлиин зорилгын хэрэгжилтиин асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далаин бүсиин хоердугаар чуулган Улаанбаатар хотноо хоёр өдөр чуулж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Тунхаглал баталсан. Гурав. ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРОО Хүний эрхийн дэд хороо 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцэж санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлýâ. “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулëàà. ĺðºв. ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хороо нь төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэгтэйгээр байгуулагдсан. Тайлангийн хугацаанд цахим бодлогын түр хороо нь нийт 2 удаа хуралдаж, төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаарх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын, Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим шинэчлэлийн нөхцөл байдлын талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын, Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг тус тус сонссон. Түүнчлэн төрийн үйлчилгээний цахим шилжилтийг явуулахтай холбогдуулан “Чиглэл өгөх тухай” Түр хорооны тогтоолыг баталж, Засгийн газарт хүргүүлсэн. Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, 26 гишүүнтэй байсныг 15 болгосон.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw