51 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 9 ЭЗБХ-ны тогтоол 2019.04.09 №05 Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл болон Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 6 2019.04.09 2019.05.10 ЭЗБХ-ны 2019.04.09-ний өдрийн хуралдаанаар тус Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг БХ-ны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан саналаас гадна 2019.04.10ны өдөр ЗГХЭГ-аас ирүүлсэн нэмэлт мэдээлэл, 2019.04.22-ны өдөр Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн тайлбар, 2019.04.29ний өдрийн 887 тоот албан бичгээр Үндэсний аудитын газраас ирүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан”-д тус тус үндэслэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулсан. ЭЗБХ-ны 2019.04.30-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн төслийг хэлэлцүүлж, хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан саналыг тусгаж ажлын хэсгийн санал, дүгнэлт гаргасан. Үндсэн чиглэлийн биелэлтийг 2019.05.10-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссоноор ажлын хэсгийн үйл ажиллагаа дууссан. 10 ТБХ-ны тогтоол 2019.04.10 №01 ““Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Төрийн аудитын байгууллага 3 2 1 2019.04.10 2019.04.23 ТБХ-ны 2019.04.23-ны өдрийн 05 дугаар тогтоол Ажлын хэсгийн гишүүд Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийв. Ажлын хэсгээс боловсруулсан тогтоолын төслийг ТБХ-ны 2019.04.23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор “2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв”-ийг баталсанаар Ажлын хэсгийн үйл ажиллагаа дууссан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw