Чуулганы танилцуулга

113 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хуульд заасны дагуу сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг зохион байгуулна. Гал тогоогүй сургуульд гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх, өрөө тасалгааг тохижуулах зардалд хууль тогтоомжийн хүрээнд тусламж, хандив хүлээн авах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар БСШУСЯ зохион байгуулна. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, суралцагч, багшийн төлөөлөл бүхий хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллана. Энэхүү зөвлөл нь сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, анги, хооллох танхим, хоол зүйчийн удирдан зохион байгуулж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавьж ажиллана. Хууль батлагдсанаар олон улсад нэр хүнд бүхий дэлхийн 180 гаруй оронд хэрэгжиж буй хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэх боломжтой болж Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцлийг бүрдүүлнэ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Р.Болормаа Утас: 262804, 99105419 БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нараас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийнхээ төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгчийг томилж, чөлөөлөх талаар зохицуулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож хуулийн үйлчлэлийг хойшлууллаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Р.Болормаа Утас: 262804, 99105419

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw