Чуулганы танилцуулга

34 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Санхүүгийн зохицуулах хорооноос Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох тухай саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа тул энэ асуудлыг нэн даруй шийдвэрлүүлэх; - Монголбанканд төслийн хүрээнд хийж байгаа “Санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг яаралтай боловсруулж дуусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай байгаа тухай дурдсан албан бичгийг хүргүүлсэн болно. б.Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Баян-Адрага, Өмнөдэлгэр, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын 3962 иргэн болон “Онон улз голынхон хөдөлгөөн” ТББаас Гутайн даваа болон Онон голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалж, тус газрыг улсын тусгай хамгаалалтад хамааруулахыг хүссэн өргөдөл, шаардлагыг Байнгын хороонд болон Улсын Их Хурлын гишүүдэд ирүүлсэн бөгөөд уг асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн явцад байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох шинжээчийн зардал хэт өндөр байдгаас хохирлыг бүрэн тооцож чадахгүй байгаа, түүнчлэн Онон мөрөнд цутгадаг Гутайн гол, Шургадагийн гол, Наймт голын урсац бүрэлдэх эх бүхий газрыг кадастрын зурагт оруулалгүйгээр хассан, мэргэжлийн бус компаниуд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг шүүмжлэн хэлэлцэж, эдгээр зөрчил, дутагдлыг засах талаар Улсын Их Хурлын гишүүд, бусад оролцогчдоос гаргасан саналыг тусган дараах зөвлөмжийг гарган Засгийн газарт уламжлахаар тогтов. Үүнд: - Онон мөрөнд цутгадаг Гутайн гол, Шургадагийн гол, Наймт голын урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг хууль тогтоомжийн дагуу судлан шийдвэрлэх, ингэхдээ нөхөн олговрын асуудлыг хамтад нь авч үзэх; - Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох үүрэг бүхий орон тооны 2-3 шинжээчийг Шүүхийн шинжилгээний байгууллагад ажиллуулах асуудлыг судлан шийдвэрлэх; - Уул уурхайн салбарт ажиллаж байгаа мэргэжлийн бус компаниудын үйл ажиллагааг зогсоох, мэргэжлийн компаниудыг хариуцлагын даатгалд хамруулах арга хэмжээ авах; - Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг хууль тогтоомжийн дагуу цуцалж, тэдгээр газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох; - Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын кадастрын зураглал болон тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах; - Нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг төрийн захиргааны байгууллагууд үндэслэлтэй шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw