Чуулганы танилцуулга

13 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Чиглэл өгөх тухай” тогтоол гаргаж Засгийн газар, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус хүргүүллээ. 3.Бусад ажлын талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооны ажлын албанаас Байнгын хорооны дарга болон гишүүдийн дотоод, гадаадын зочид, төлөөлөгчидтэй хийсэн уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэй тэргүүтэй төлөөлөгчдийн уулзалт, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 50 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд тус тус оролцов. Түүнчлэн Монгол Улс дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын болон Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гармиш хотод байрлах Жорж Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдлын төвтэй хамтран Берлин хотноо 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулсан Монгол Улсын төрийн байгууллагуудын ахлах албан тушаалтнуудын сургалт, семинарт Улсын Их Хурлын Тамгын газрын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны зарим ажилтнууд оролцлоо. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцов. Тайлангийн хугацаанд нийт 83 хуудас бүхий 46 өргөдөл, албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Байнгын хорооноос Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 24 албан бичгийг боловсруулж хүргүүлсэн байна. Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нийт 16094 хуудас материалыг олшруулан тарааж, архивт нийт 276 хуудас бүхий 3 хууль, тогтоолын хувийн хэрэг, 52 хуудас бүхий 1 боть соёрхон баталсан гэрээ, конвенцын хувийн хэргийг тус тус архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw