Чуулганы танилцуулга

117 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХООРОНД БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ПРОТОКОЛ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Дээрх хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталснаар “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрээр бус Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулах боломжтой болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw