100 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН УДИРДЛАГЫН 2019-2022 ОНЫ СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Улсын Их Хурлаас 2015 онд баталсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг”-ийн хэрэгжилтийн хугацаа 2018 онд дууссан тул Өрийн удирдлагын тухай хуулийн 14.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийг боловсруулж, тухайн төсвийн жилийн дунд хугaцааны төсвийн хүрээний мэдэгдлийн хамт гурван жилд нэг удаа Төсвийн тухай хуулийн 8.1-д заасан цаглабрын дагуу батлуулна” гэж заасныг үндэслэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлах шаардлага үүссэн. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг нь Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, тухайн төсвийн жилд шинээр үүсгэх зээллэгийн төлөвлөгөө, өр болон өрийн баталгааны дээд хэмжээг тооцоолох бөгөөд шинээр үүсгэх аливаа өр нь стратегийн баримт бичигт нийцсэн байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт Өрийн удирдлагын тухай хуулийн 14.3-т заасны дагуу дараах агуулгыг тусгаж баталсан. Үүнд: - Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн тухайн үеийн нөхцөл байдал; - Засгийн газрын өрийн шалгуур үзүүлэлтийн дунд хугацааны төсөөлөл; - Санхүүжилтийн боломжит эх үүсвэр; - Засгийн газрын өрийн багцад дунд хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс; - Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн таамаглал; - Засгийн газрын өрийн баталгааны багцын тухайн үеийн нөхцөл байдал, өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн таамаглал; - Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтэц; - Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, өрийн зохицуулалтын үйл ажиллагаа. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт Засгийн газрын өрийн зардал, эрсдэлийн шинжилгээг Дэлхийн банкнаас боловсруулсан дунд хугацааны өрийн стратегийн загварыг ашиглаж хийсэн шинжилгээний үр дүнд тулгуурлан хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Засгийн газрын өрийн дунд хугацааны төсөөлөл, зорилтот бүтэц Засгийн газрын өрийн багцын үзүүлэлтүүд 2018 он Түвшин 2019 он 2020 он 2021 он 2022 он 1. Өрийн зардал Жигнэсэн дундаж хүү /хувь/ 4.3 дээд 4.3 4.0 3.8 3.6 доод 3.9 3.7 3.5 3.4
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw