38 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 14 ажлын хэсэг ажилласнаас Улсын Их Хурлын даргын захирамжаар 7, Байнгын хорооны тогтоолоор 7 ажлын хэсэг байгуулагдсан байна. Эдгээрээс 2017 онд 2, 2018 онд 4, 2019 онд 8 ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 99 гишүүн оролцож ажилласан. Одоо Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 6, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 5, нийт 11 ажлын хэсэг ажиллаж байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 3 ажлын хэсэг удирдамжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад Байнгын хорооны 4 тогтоол, Байнгын хорооны хуралдааны 3 тэмдэглэлээр тус тус үүрэг, чиглэл өгч ажилласан байна. Дараах ажлын хэсэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүргийн дагуу үргэлжлүүлэн ажиллаж байна. Үүнд: 1. Улсын Их Хурлын даргын 2017 оны 34 дүгээр захирамжаар байгуулагдсан Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд Өргөдлийн байнгын хороо болон БОХХААБХ-ны 04/01 тоот хамтарсан тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Туул голын бохирдол болон Туул голын сав дагуух айл өрхийг цэвэр усны нөөцөөр хангах асуудлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон БОХХААБХ-ны дарга Х.Болорчулуун, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нар Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хорооны /Сонгино, Биокомбинат, Шувуун фабрик/ болон Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдтэй уулзаж, Туул голын сав дагуух бохирдолтой хэсгүүд, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа талаарх нөхцөл байдалтай танилцсан. Улсын Их Хурлын даргаас тус суманд эрүүл мэнд, эрүүл ахуйн нөхцөл байдлыг тогтоохоор Ажлын хэсэг ажиллуулах талаар чиглэл өгснийг Улсын Их Хурлын Тамгын газраас ХХААХҮ-ийн сайд болон Эрүүл мэндийн дэд сайд нарт албан бичгээр мэдэгдэв. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 2. Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын даргын 2019 оны 81 дүгээр захирамжаар өөрчлөлт орсон байна. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тус ажлын хэсгийг ахлахаар болсон. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаан Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр зохион байгуулагдсан ба Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2019 онд хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулав. Ажлын хэсгээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд үүрэг, чиглэл өгсөн. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw