Чуулганы танилцуулга

101 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2. Дахин санхүүжилтийн эрсдэл Засгийн газрын өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/ 8.2 дээд 8.6 8.1 8.7 8.6 доод 8.5 7.9 8.3 8.0 3. Хүүгийн эрсдэл Засгийн газрын өрийн хүү шинэчлэгдэх дундаж хугацаа /жил/ 7.6 дээд 7.7 8.0 8.0 8.4 доод 7.7 7.6 7.6 7.4 4. Ханшийн эрсдэл Гадаад валютаар илэрхийлсэн өр /нийт өрд эзлэх хувь/ 92.3 доод 90.0 90.0 88.0 86.0 Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт дараах онцлох арга хэмжээнүүдийг тусгасан болно.Үүнд: - Төсвийн сахилга бат, санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах бодлогыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдал болон шинээр зээллэг үүсгэх хэрэгцээг бууруулна; - Гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал, эрсдэлийн судалгааг тогтмол хийж, гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээ авна; - Дахин санхүүжилт хийхээс өөрөөр арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаас гаргахаас татгалзана. Өрийн дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэрийг ашиглахыг эрмэлзэнэ; - Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан систем нэвтрүүлнэ; - Олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгож буй болзошгүй эрсдэлээс сэргийлэх зээлийн шугамыг ашиглах механизмыг нэвтрүүлнэ; - Барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулах, өрийн бичиг бичих зэрэг өрийн хэрэгслээр өр үүсгэхгүй байх бодлогыг баримтална. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас 262946, 99059184

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw