Чуулганы танилцуулга

103 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 7.Хэмжил зүйн үйлчилгээг хөнгөвчлөн цахим хэлбэрт шилжүүлж, хэрэглэгчдэд өгөх мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг байгуулахаар заасан. Уг санд улсын эталон, батлагдсан стандартчилсан загвар, загварын туршилтад тэнцсэн, эсхүл загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн хэмжих хэрэгсэл, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага зэргийг бүртгэх юм. Хэмжил зүйн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлснээр бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг болж хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээ шуурхай болно. Мөн хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтыг давтан хийх зардал хэмнэгдэж, хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх өртөг багасна. Түүнчлэн салбарын хэмжил зүйн албыг бий болгох замаар хэмжил зүйн ажил, үйлчилгээний төвлөрлийг сааруулна. Хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалтыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэх боломж бүрдэж, хэмжил зүйн зохион байгуулалтын тогтолцоо манай улсын хэрэгцээ шаардлагад болон олон улсын жишигт нийцнэ. Хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг халж, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортоор нийлүүлэх, суурилуулах, засварлах аж ахуйн нэгж байгууллага чадавхаа үнэлүүлж үйл ажиллагаа эрхлэх, тэдгээрийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх хялбаршуулсан тогтолцоонд шилжиж, хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээ шуурхай болох, бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэх болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг Утас: 261541, 88100371 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн санаачилж 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Уг хууль нь 6 бүлэг, 21 зүйлтэй бөгөөд бодлогын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг тусгасан болно. 1.Хуульд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, ангиллын шалгуурыг ажилчдын тоо, жилийн борлуулалтын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw