16 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга - 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Хүнсний аюулгүй байдал болон Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн талаар авах арга хэмжээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл. в.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай 3 тогтоол, Засгийн газарт чиглэл өгөх тухай 1, Байнгын хорооны нийт 4 тогтоол баталсан. Мөн Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 1 боловсруулж эцэслэн гаргасан. Үүнд: - “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоол; - Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоол; - Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг Өргөдлийн байнгын хороотой хамтарсан хуралдаанаар сонсоод Засгийн газарт чиглэл өгөх тухай 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол; - Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоол; - Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 81 дүгээр захирамж. г.Байнгын хорооноос зохион байгуулсан зөвлөгөөн, хэлэлцүүлэг: 1/Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордны “Их танхим”-д зохион байгууллаа. Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлагын албан тушаалтнуудаас гадна 20 аймаг, 318 cумын төрийн албан хаагчид болон малчин, тариаланчдын төлөөлөл нийт 850 хүн оролцсон. Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 227 дугаар захирамжаар Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргалаар ахлуулан байгуулсан. Хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар удирдаж дараах илтгэлүүдийг сонсов. Үүнд: - Ногоон Алт - Малын эрүүл мэнд төслийн бэлчээрийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаа - “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw