74 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2019.06.05-11 Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо зохиогдсон “Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцов. 2019.06.11-14 Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Япон Улсад зохион байгуулагдсан хуралд оролцов. 2019.06.26-30 Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Дагестан Улсын Каспийск хотноо зохиогдсон “Цайны зам ба эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцов. Б. Монголын Парламентын Бүлгэм 2019.04.28-30 Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Улсын Их Хурал дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Ж.Энхбаяр нар Беларусь Улсын нийслэл Минск хотноо болсон МонголЕвропын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын бага хуралд оролцов. Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус бага хурлын нээлтийн ажиллагаанд үг хэлж, “Олон улсын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь “Бүс ба Зам санаачилгын амжилтын үндэс” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцон, бага хурлын төлөөлөгчидтэй Торгоны замын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор тэдгээрийн хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагыг харилцан уялдаатай хялбаршуулах саналыг дэвшүүлж, хэлэлцүүлсэн нь чухал ач холбогдолтой болсон. Торгоны замыг дэмжих бүлгийн олон улсын энэ удаагийн бага хуралд Австри, Азербайжан, Беларусь, Монгол, Итали, Орос, Серби, Швейцар, Турк зэрэг 10 гаруй орны парламентын гишүүд, бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Торгоны замын дагуух орнуудын хөрөнгө оруулалт, дамжин өнгөрөх тээвэр, аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Бага хурлын дүнгээр төлөөлөгчдийн сонирхол, байр суурийг нэгтгэсэн Минскийн тунхаглалыг баталсан. 2019.05.27-06.03 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МонголШведийн парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг нар Шведийн Хаант Улсын парламентад ажиллаж, туршлага судлав. Төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Парламентын Тэргүүн дэд дарга Оса Линдэстамтай уулзаж, Шведийн парламентын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Шведийн парламентад Монголтой харилцах найрамдлын бүлэг байгуулах зэрэг олон асуудлаар санал солилцсон. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа Шведийн парламентын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw