Чуулганы танилцуулга

148 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Иргэд болон улс төрийн нам, олон нийт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ирүүлсэн саналыг нэгтгэх, хэлэлцэх, төсөлд тусгах ажил цаашид үргэлжилнэ. Бид төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандаж байгааг өмнө хэлж байсан. Энэ зарчим цаашид ч хадгалагдах бөгөөд санал бодол, шүүмж, сануулга бүхэнд нэн анхааралтай хандах болно гэдгийг тэмдэглэн хэлье. Эцэст нь, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажлаа шуурхайлах, түргэтгэх чиглэл өгч байна. Энэ бол хариулт, шийдэл нэхсэн олон асуудлын нэг гэдгийг сайтар ойлгох ёстой. Шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын Байнгын хороо хэлэлцэж, чиглэлээ гаргах ёстой гэдгийг тэмдэглэж байна. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw