32 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн дүгнэж, Байнгын хорооны хуралдааны 02 тоот тэмдэглэлээр Засгийн газарт дараах үүрэг, чиглэлийг өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахаар болов. - Өргөдлийн байнгын хорооноос 2018 онд түрээсийн орон сууцны асуудлаар баталсан тогтоолуудын хэрэгжилтийг ханган ажиллах; - Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан орон сууцыг ашиглалтад оруулах, Түрээсийн орон сууцны санд шилжүүлэхэд шаардлагатай байгаа хөрөнгийн эх үүсвэр, өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх; - Зорилтот бүлгийн иргэдийг хямд, чанартай түрээсийн орон сууцаар хангах, иргэдийн түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, худалдан авах боломжийг судлах; - Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах, бүртгэлийн мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох, шинээр ашиглалтанд орох орон сууцанд иргэдийг бүртгэх ажлыг шуурхай зохион байгуулах; - Иргэдээс Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмын талаар өргөдөл, гомдлыг ирүүлсээр байна. Төрийн орон сууцны корпорацийн орон сууцыг түрээслэн амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн худалдан авах боломжоор хангах асуудлыг судлах. в.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн хамтарсан хуралдаанаар сонсож, Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг баталсан болно. Тогтоолд нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалыг тээвэрлэх маршрут, цагийн хязгаарлалтыг тогтоож, хууль бус олборлолт, тээвэрлэлтийг таслан зогсоох, зохих журмын дагуу байгаль орчныг нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгаалалт хийлгэх, түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлөвлөлт дүгнэлтийг үндэслэн шинээр тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг судлан шийдвэрлэхийг чиглэл болголоо. г.Нийслэлийн Баязүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах аккумулятор дахин боловсруулах “Заламт гол” ХХК-ийн үйл ажиллагаатай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Байнгын хорооны дарга, гишүүд танилцаж, илэрсэн зөрчлийн талаар арга хэмжээ авахыг холбогдох байгууллагад үүрэг болгосон. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Аюултай хог хаягдлын асуудлаар төлөвлөгөөт бус хяналт шалгалттай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийг сонсож Засгийн газарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг өглөө. д.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд Нийслэл болон орон нутгийн иргэдээс Туул голын бохирдол, хамгаалалтын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу үе шаттайгаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Туул голын бохирдлын асуудлаар Байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж Төв цэвэрлэх байгууламжийн илүүдэл бохир ус, Арьс ширний үйлдвэрийн “Харгиа” цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх асуудлаар, Хайрга дайрганы үйлдвэр, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, эргийн дагуу хууль зөрчиж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw