Чуулганы танилцуулга

91 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга • Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулах талаар; • Ард нийтийн санал асуулгаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар; • Ард нийтийн санал асуулгын дүнг Улсын Их Хуралд танилцуулах талаар тус тус зохицуулсан. Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Н.Наранцогт Утас: 261240, 99194279 НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан. Энэхүү хуулиар нотариатын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх шалгуурыг тогтоож, нотариатч нь хуульч болж үүнтэй холбогдуулан хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх, нотариатын шинэ төрлийн үйлдэл болох “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хадгалах, бусдад шилжүүлэх” асуудлыг нарийвчилан зохицуулах, нотариатын үйл ажиллагаа эрхлэх нотариатчийн насны дээд хязгаар 70 нас байх, íотариатч мэдээллийн цахим сан бүрдүүлэх, цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах журам, нотариатчийн бүрдүүлсэн баримтыг төрийн болон холбогдох архивт шилжүүлэх, хадгалах журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэгч албан тушаалтан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, íотариатчийн ажлын байранд нэг тойргийн хоёрос илүүгүй тооны нотариатчид хуулийн этгээд байгуулахгүйгээр, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болохоор, íотариатчийн үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудын гэрчлэх нотариатын үйлдлийг тодорхой хязгаартай болгох, тэдгээрийг сургах, давтан сургах, нотариатч үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгодог болох, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байх зэрэг асуудлыг хуульд шинээр тусгаж, холбогдох заалтуудыг өөрчлөн найруулж хуульчилсан. Тухайлбал: -Нотариатын танхимыг нийтийн эрх зүйн этгээд болгож, Нотариатчдын танхимын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох; -Нотариатчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг нарийвчлан тусгасан бөгөөд нотариатын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж, тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг болгох, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болгодог байх; -Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилдэг байх; -Нотариатчийн хийсэн үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил байх;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw