Чуулганы танилцуулга

67 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.4.Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлд холбогдох нийт 21 судалгааны захиалгыг Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагаас ирүүлсэн. Тайлант хугацаанд нийт 17 судалгааны ажлыг Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд гүйцэтгэж, 5 судалгааны ажил гүйцэтгэлийн шатанд байна. Гүйцэтгэсэн судалгааны тайланг захиалагч гишүүдэд хүргүүлснээс гадна Улсын Их Хурлын гишүүд болон албан хэрэгцээнд зориулан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээнд цахим хэлбэрээр, Улсын Их Хурлын Номын санд цахим болон хэвлэмэл хэлбэрээр тус тус байршуулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүдийн хууль хэлэлцэн батлах үйл ажиллагаанд мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2019 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудад холбогдох гадаад, дотоодын судалгааны байгууллага, судлаачдын гаргасан судалгаа шинжилгээний материал, өдөр тутмын хэвлэлийн нийтлэл, статистик тоо баримт зэрэг 211 нэгж мэдээлэл, материалыг цуглуулан мэдээллийн сан үүсгэж, хэлэлцэх асуудал тус бүрээр ангилан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээнд байршуулсан. Тайлант хугацаанд тус албанаас эрхлэн гаргадаг “Судалгааны эмхэтгэл” цувралын 28-р боть, “Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа” № 22, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга”, “Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагааны танилцуулга” зэрэг товхимлуудыг гаргаж Улсын Их Хурал, Тамгын газар, олон нийтийн хэрэгцээнд хүргүүллээ. НЭГ. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын статистик мэдээлэл /бүтээгдэхүүний төрлөөр/: НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН – 21 Судалгааны ажил – 17 Судалгааны ангилал /төрлөөр/ • Харьцуулсан судалгаа - 3 • Мэдээлэл лавлагаа - 14 • Гүйцэтгэлийн шатанд - 5 Судалгааны ангилал /захиалагчаар/ • Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсэг - 11 • Улсын Их Хурлын Тамгын газар, Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны төлөвлөгөөт - 6 Ном гарын авлага - 4 • Судалгааны эмхэтгэл № 28 • Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа №22 • Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга • Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагааны танилцуулга

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw