78 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга найрсаг, харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг олон салбарт амжилттай хөгжиж байгаа бөгөөд энэхүү харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийлэв. Ардчиллыг эрхэмлэгч, чөлөөт зах зээлийг хөгжүүлэгч, энхийг эрхэмлэгч улсын хувьд Америкийн Нэгдсэн Улс нь манай оронд өрнөсөн ардчилсан шинэтгэлийг эхнээс нь тууштай дэмжсээр ирсэн бөгөөд өдгөө хоёр орны энхийг сахиулагчид Афганистан, Ирак зэрэг улсад мөр зэрэгцэн алба хааж байгаад бахархаж, сэтгэл хангалуун байгаагаа манай тал илэрхийлсэн. Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь харилцааг бэхжүүлэхэд чухал үр нөлөөтэй гэдгийг ноён Жон Болтон онцлоод, эдийн засгийн өндөр чадавхтай хоёр том хөрштэй хиллэн оршдог, хөгжил дэвшлийн сайхан ирээдүйтэй Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, техник технологи, бизнесийн салбарын хамтын ажиллагаа болон уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох тээвэрлэлтийн нөхцөл, түүнийг сайжруулах, урсгал чиглэлийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлуудаар харилцан санал солилцсон нь онцлох үйл явдал байлаа. Төгсгөлд нь Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай найрсаг харилцаатай байдгийн хувьд Америк, Хойд Солонгосын дараагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой болохыг дурдаж, энэ талаар санаа тавихыг Элчин сайд Жон Болтоноос хүссэнийг тэрээр анхааран судалж үзэхээ мэдэгдсэн. Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар гадаад айлчлал, олон улсын хурал, чуулган, сургалт семинар, туршлага судлах болон танилцах аялал зэрэг арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 35 гишүүн оролцжээ. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 38 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 20 илгээлт, захидал, урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 11 захидал, урилгыг тус тус хүргүүлжээ. Улсын Их Хурлын Тамгын газрын 7 ажилтан Улсын Их Хурал болон дотоод, гадаадын байгууллага, олон улсын байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, сургалт, семинарт оролцож, туршлага судлах, танилцах аялалд хамрагдав. Олон улс, бүс нутгийн байгууллагын ассамблей, чуулганд Улсын Их Хурлын удирдлага, гишүүд оролцсон нь холбогдох асуудлаар авч хэрэгжүүлж буй манай улсын бодлого, арга хэмжээнүүдийг бусад улс орнуудад сурталчлан таниулахаас гадна бүс нутаг болон дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх, улмаар Монгол Улс бүс нутгийн болон олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэхэд ихээхэн чухал боллоо. Мөн Олон Улсын Парламентын Холбоотой хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн чуулганыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан нь бүс нутгийн болон үндэсний хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт бэрхшээл, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцан, цаашид сайн жишээнүүдийг өөрийн эх оронд нэвтрүүлэх чиглэлээр ажиллах боломжийг олгож, улмаар уг хөтөлбөрийн тус бүс нутаг дахь хэрэгжилтийг урагшлуулахад түлхэц болсон. Мөн чуулганы үеэр баталсан төгсгөлийн баримт бичиг нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг сайжруулахад бүс нутгийн парламентуудаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн үндэс суурь болж байгаа нь ихээхэн үр дүнтэй болсон. Монгол Улсын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буйгаа тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн зорилгыг өөрийн орны хууль тогтоох байгууллагаар батлуулж, хэрхэн хангаж байгаа тухайгаа бусад улс орнууд болон холбогдох байгууллагад танилцуулж,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw