64 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Хуралдааны цахим системийн үйлчилгээ А.Программ хангамж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны цахим системийг ашиглан Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 24 удаагийн нийт 112 цаг 11 минутын нэгдсэн хуралдаанд 532 удаа санал хураалт явуулж, 991 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах боломжийг олгосон. Байнгын болон түр, дэд хороодын 85 удаагийн нийт 132 цаг 58 минут хуралдаанд 1343 удаа санал хураалт явуулж, 3097 удаа микрофон нээж ажиллуулсан. Б.Хуралдааны дүрсний систем Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 24 удаагийн нэгдсэн хуралдаан, 85 удаагийн байнгын болон түр, дэд хороодын хуралдаан, 55 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаануудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2-р суваг, ТМ Телевиз, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулсан. Мөн тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хуралдааны дүрс бичлэгийг хийж, Төрийн ордны дотоод сүлжээний IPTVгээр шууд дамжуулан ажилласан. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Хэнтий аймагтай, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон бусад асуудлаар 21 аймгийн удирдлага, ажилтнуудтай 2 удаа дүрст хурал хийх техникийн боломжийг бүрдүүлж ажилласан. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган болон байнгын хороодын хуралдаан болон байнгын хороодын хуралдааны танхимуудад зохион байгуулагдсан Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрсийг дотоод сүлжээний IPTV-гээр хэрэглэгчдэд шууд дамжуулан хүргэсэн. В.Хуралдааны дууны систем Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 24 удаагийн нэгдсэн хуралдаан, 85 удаагийн байнгын болон түр, дэд хороодын хуралдаан, 217 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн. Мөн хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байрлуулан хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Орчуулгын системийг хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа, Их Эзэн Чингис хаан, Жанжин Д.Сүхбаатар танхимд зохион байгуулагдсан орчуулгатай хурал, хэлэлцүүлэг мөн Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы В, Г танхимд болсон салбар хуралдаан болон Улсын Их Хурлын Тамгын газраас нээлттэй сонсголын танхимд зохион байгуулсан хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүдэд 10 удаа ашигласан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw