Чуулганы танилцуулга

44 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга орлого 2018 онд 9.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.9 их наяд, төлөвлөгөөнөөс 1.8 их наяд төгрөгөөр өссөн, төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувь 0.04 хувийн ашигтай гарч, өмнөх оноос 10.2 пунктээр буюу 1.7 их наяд төгрөгөөр төсвийн тэнцэл сайжирсан, гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан, гадаад валютын нөөц 2018 онд 3.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 533.5 сая ам.доллар буюу 1.2 дахин нэмэгдсэн, ажилгүйдлийн түвшин 6.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр буурсан зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирсан байна. 5.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны эхний сар бүрийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын мэдээллийн хамтаар Байнгын хороодод хүргүүлж, нэгдсэн төсвийн танилцуулга болон холбогдох мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын цахим хуудас болон Улсын Их Хурлын гишүүдийн iPAD-д байршуулж ажилласан. Монгол Улсын Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн 2019 оны эхний 1-5 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр гаргасан. 6.Улс, орон нутгийн татварын орлогын сар бүрийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээ, татварын өр, дутуу төвлөрсөн орлогын тайлбар, холбогдох тооцооллын талаарх сар бүрийн мэдээллийг Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн. Эдгээр мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын экспорт, импорт болон гадаад худалдааны тэнцэл, гол нэр төрлийн экспорт, импортын тоо хэмжээ, үнэ ба татварын орлогын талаар дүн шинжилгээ хийж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн ажилласан. Ингэснээр удирдлагыг гадаад худалдааны улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх үнэн зөв, бодитой мэдээ, мэдээллээр хангаж ажилласан. 7.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн энгийн хувилбарт зардлын тооцоолол хийж, дүгнэлт гаргаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлсэн. 8.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн үүргийн дагуу Монгол Улсын 2017-2018 оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг газрын зурагт байршуулан, холбогдох тайлбар, дүгнэлтийн хамт өнгөтөөр хэвлүүлэн удирдлагуудыг мэдээллээр хангасан. 9.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2019 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд дараах хуулийн төсөл болон баримт бичгийн төсөлд санал, зөвлөмж гарган зөвлөлийн дүрэмд зааснаар хараат бус, бие даасан үнэлгээ, дүгнэлт гаргах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд: 1/“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийн төсөвт үзүүлэх зардлын нөлөөллийг судлаад сурагчдын “Үдийн цай хөтөлбөр”- ийг хоол болгож, улмаар хамрах хүрээг нэмэгдүүлснээр төсөвт хүндрэл учруулж, төсвөөс гаргах хөрөнгийн эх үүсвэргүй зардал болох тухай үндсэн дүгнэлтийг гаргаж нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. 2/Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Төсвийн зарлагыг аль болох бууруулах, төсвийн хуваарилалт шударга оновчтой байх, Төсвийн зарлага нэмэгдүүлэх хууль, тогтоол батлахгүй байх, хөрөнгө оруулалтыг экспорт, түүнийг дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чиглүүлэх, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг батлагдсанаас нь хойш нийт 12 удаагийн өөрчлөлт оруулж сулруулсан төсвийн зарчмуудаа эргэн сэргээж мөрдүүлэх нөхцөл байдал үүссэн тухай санал, зөвлөмжийг холбогдох Байнгын хороо, гишүүдэд хүргүүлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw