Чуулганы танилцуулга

73 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2019.04.28-05.01 Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Бүгд Найрамдах Солонгос Улсад зохиогдсон сүрьеэ өвчний асуудлаарх хуралд оролцов. 2019.05.02-13 Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламент дахь Их Британи-Монголын парламентын бүлгийн уулзалт болон Англи-Монголын худалдааны танхимаас зохион байгуулсан “Монгол дахь бизнесийн орчин” сэдэвт хуралд оролцов. 2019.05.11-18 Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо зохиогдсон “Соёлын өв-Монгол бичиг” үзэсгэлэнд оролцов. 2019.05.13-16 Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээ” Олон улсын бага хуралд оролцов. 2019.05.14-19 Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хаппи мам” олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тус улсад ажиллав. 2019.05.18-23 Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Америкийн Нэгдсэн Улсад зохиогдсон Эмэгтэй захирлуудын байгууллагын арга хэмжээнд оролцов. 2019.05.22-24 Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Оросын Холбооны Улсын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудад лекц уншиж, тус сургуулийн 75 жилийн ой, “Столыпины чуулга уулзалт”-д оролцов. 2019.05.23-24 Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо зохиогдсон “Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангах Нэгдсэн Үндэстний Байгууллагын 10 жилийн үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөөний хэрэгжилт” сэдэвт дээд түвшний хуралд оролцов. 2019.05.23-25 Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн Их сургуулиас зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов. 2019.06.03-06 Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Канад Улсын Ванкувер хотноо болсон “Эмэгтэй парламентчдын чуулган-2019”-т оролцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw