Чуулганы танилцуулга

70 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мөн төлөөлөгчид Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг болон Улсын Их Хурлаас хамтран 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Эмэгтэйчүүд – Манлайлал” чуулганд оролцов. 2019.07.02-06 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарьтай уулзав. Бараалхалт, уулзалтын үеэр талууд хоёр талт харилцаа, хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллага төдийгүй бүс нутаг, хил залгаа аймгуудын түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх, хүмүүнлэг, соёл, худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх асуудлаар санал бодлоо солилцов. Б. Монголын Парламентын Бүлгэм 2019.03.30-04.02 Бүгд Найрамдах Аргентин Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Аргентин-Монголын парламентын бүлгийн гишүүн Хосе Игнацио Де Мендигурен тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Латин Америкийн парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 2019.06.13-15 Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Улсын Их Хурал дахь Монгол-Армений парламентын бүлгийн дарга, Ё.Баатарбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Армени Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Армени-Монголын парламентын бүлгийн дарга М.С.Мелкумян тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Улсын Их Хурал дахь Монгол-Армений парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх арга хэлбэрийн талаар харилцан санал солилцсон. В. Тамгын газар 2019.04.28-05.03 Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Парламентын Хяналт шалгалтын Төслийн зохицуулагч Феликс Штребел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлын явцын сүүлийн шат буюу мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичихэд тулгарч болзошгүй бэрхшээлийн талаар 5 өдрийн семинар зохион байгуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээний албаны боловсруулж буй аргачлалын талаар санал солилцож, туршлага судаллаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw