Чуулганы танилцуулга

110 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛыН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталдаг. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 127 бодлогын арга хэмжээг тусгасан. 2020 оны үндсэн чиглэл нь Макро эдийн засгийн бодлогын хүрээнд үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлж, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж гадаадын хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг зорилтод чиглэгдлээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж бүтээгдэхүүний чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих, зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ. Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлж гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг тусгав. Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж, багшийн хөгжлийг дэмжин, судалгаанд суурилсан их сургуулиуд болон шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх, судалгаа боловсруулалтын ажлын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ үйлчилгээний хамрах хүрээг тэлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw