66 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 901 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 182 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 65 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэрэглэгчдийн 700 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернетэд холбогдож байгаа бөгөөд 112 хэрэглэгчдэд сар бүр 5 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг үзүүлж, сүлжээний засвар үйлчилгээг 25 удаа хийж гүйцэтгэсэн. Мөн цахим шуудангийн систем болон дотоод сүлжээний мессенжер программын засвар үйлчилгээг 30 удаа, цахим хуудасны засвар үйлчилгээг 78 удаа хийж гүйцэтгэсэн. Номын сангийн уншлагын танхим, хуралдааны цахим системийн серверийн өрөө, техникийн удирдлагын өрөө, парламентын сэтгүүлчдийн өрөө зэрэгт нийт 20 хяналтын камераар байнгын бичлэг хийн хадгалж техникийн хяналтыг хэрэгжүүлж байна. Техник хангамжийн үйлчилгээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны цахим системд техник хэрэгслийн засвар үйлчилгээг 11 удаа, дүрсний системийн үйлчилгээг 183 удаа, дууны системийн засвар үйлчилгээг 4 удаа 10 орчим техник хэрэгсэлд хийж гүйцэтгэсэн. Төрийн ордонд Улсын Их Хурлын Тамгын газраас оруулах, гаргах техник хэрэгслийн зөвшөөрлийг 9 удаа олгож, хяналт тавьж ажиллав. Дотоод сүлжээний IPTV-ийн үйлчилгээг 200 хэрэглэгчдэд үзүүлэн ажиллаж, хэрэглэгчдийн дуудлагын дагуу IPTV-ийн салаалагч төхөөрөмжийн техникийн гэмтлийг 10 удаа оношлон засварласан. Тамгын газарт ашиглагдаж байгаа 30 гаруй хувилан олшруулах машины графикт засвар, үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж гүйцэтгэн 2 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 97 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны танхимын ажлын хэсгийн ширээний байрлал өөрчлөгдсөнтэй холбогдуулан интернэт, дотоод сүлжээ, цахилгаан, микрофонт гарны кабель шугамыг шинээр татаж, холболт тохиргоог хийж 10 ширхэг микрофоныг суурилуулан хэвийн ажиллагаанд оруулсан. Мөн ажлын хэсгийн ширээ болон Улсын Их Хурлын даргын ширээнд ширээний компьютер суурилуулж холбогдох тохиргоог хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэх 10 ширхэг ширээний компьютерийг номын санд угсарч бэлтгэн дотоод сүлжээний зохион байгуулалт, тохиргоог хийж программ хангамжийг суулган саналыг нэгтгэх ажилд бэлтгэсэн. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw