19 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан нартай Бэлчээрийн хуулийн төслийн талаар уулзсан. - 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Байнгын хорооны гишүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли нартай Бэлчээрийн эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлаар уулзалт хийв. - 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг, С.Жавхлан, А.Сүхбат нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцсан. - 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Байнгын хорооны дарга Х.Болорчулуун НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн ноён Хюго Уилсон, Олон улсын хуулийн зөвлөх хатагтай Раушан Зазюкбаява, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Б.Уранчимэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн менежер Б.Алтанцэцэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн ажилтан Х.Мөнх-Оргил нартай Таримал ургамал үр, сортын тухай хуулийн талаар уулзаж санал бодлоо солилцсон. Гурав. НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5 удаа хуралдаж, 3 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоол баталсан бөгөөд харьяа байгууллагын 3 тайлан хэлэлцлээ. Мөн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нийт 32 удаа хуралдав. Тайлант хугацаанд тус Байнгын хороо хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай 2 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэг явуулсан тухай 3 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 1 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналын томьёолол 61-ийг бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар - “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэв. - Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нараас 2018 оны 11 дүгээр сарын 21ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэн баталлаа. - Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, А.Ундраа, Д.Цогтбаатар нараас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэн баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw