Чуулганы танилцуулга

146 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрх, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчин бүрдүүлэх, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал зэрэг асуудлаар хийсэн олон нийтийн хэлэлцүүлгүүд үр дүнтэй болсон. Энэхүү дэвшилт практикийг цааш үргэлжлүүлж, зохион байгуулалт, арга хэлбэртээ шинийг эрэлхийлж, бодитой, тэнцвэртэй, үр дүнтэй болгон сайжруулах, тогтмолжуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах ёстой. Ард түмний төлөөлөл болсон парламент ард түмэнтэйгээ хамтран шийдвэрээ гаргадаг болох нь бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг хэсэг байх болно. 3.Улсын Их Хурлын үндсэн чиг үүргийн нэг нь хяналт юм. Батлан гаргасан хууль тогтоомж маань хэр хэрэгжиж, ямар үр нөлөө үзүүлж байгааг газар дээр нь очиж танилцах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, гарч буй зөрчлийг таслан зогсооход онцгой анхаарах ёстой болжээ. Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын даргын хувьд миниé бие хүүхэд хамгааллын хэд хэдэн байгууллага, ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургууль, Туул голын ай сав, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагууд, “Улаанбаатар төмөр зам” болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог зарим байгууллагын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилттэй танилцахад энэ чиглэлээр илүү анхаарч хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгой анхаарч ажиллах ёстой нь анзаарагдсан. Хууль хэлэлцэж, батлаад орхисноор үүргээ гүйцэтгэлээ гэж үзэлгүйгээр бидний “бүтээл” амь орж байгаа эсэхийг, амьдрал дээр хуулийн хэрэгжилт ямар байгааг, амьдралд нийцэж буй эсэхийг танилцан мэдэж, хэрвээ асуудал байгаа бол хуульдаа засвар өөрчлөлтийг нэн даруй оруулж байх нь бидний хуулиар хүлээсэн үүрэг мөн. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах, шударга шүүхээр шүүлгэх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарч ажилласан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг нэгдсэн чуулганаар сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа хэлэлцэн, Улсын Их Хурлын тогтоол гаргаж тодорхой үүрэг, чиглэлүүд өгснийг зориуд цохон тэмдэглэе. Тогтоолын биелэлтэд Хууль зүйн байнгын хороо хяналт тавьж ажиллах ёстойг сануулж байна. Хуулийн байгууллагын зарим удирдлагыг өөрчилж, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх шинэ зарчмаар дараагийн удирдлагыг сонгон томилсон нь хуулийг үл тоомсорлох ёс бус үйлдлийг зогсоох, хууль дээдлэх ёс зарчмыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулж байна. Түр хороо 7 удаа хуралдсан. Та бүхнээс тун удахгүй тодорхой санал, дүгнэлт гарна гэсэн иргэдийнхээ хүлээлтийг хангаж, идэвхтэй ажиллахыг Түр хорооны гишүүдээс хүсье. 4.Хэлэлцэн баталсан зарим гол хуулиудын талаар товч боловч хөндөж ярих нь зүйтэй гэж бодож байна. Ард олонд чиглэсэн, ард олныхоо бизнес эрхлэх бололцоо, боломжийг олгосон хууль тогтоомжуудыг бид батлан гаргалаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw