Чуулганы танилцуулга

89 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Гуравдугаар бүлэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаарх зохицуулалтыг тусгасан бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхдээ бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх замаар зохион байгуулна. Түүнчлэн энэхүү бүлэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулах арга хэлбэр, тус чиг үүргийг хэрэгжүүлэх Зохицуулах зөвлөл, салбар зөвлөл, дэд зөвлөлийн эрх хэмжээ, эрх зүйн байдлыг шинээр тодорхойлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулах тухай зохицуулалтыг тусгав. Дөрөвдүгээр бүлэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг тусгасан байна. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд бүхий л шатны төрийн байгууллагууд тэргүүлэх үүрэгтэй оролцох, тэдгээрийн үүргийг өргөжүүлсэн. Тавдугаар бүлэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах нийт зургаан хэлбэрийг тусгасан бөгөөд эдгээр нь урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, олон нийтийн шинэ санаачлагыг дэмжих, олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангах баталгааг бүрдүүлэх хэлбэртэй байхаар хуульчиллаа. Зургадугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг тусгаж, хорих байгууллагаас суллагдсан этгээдэд нийгмийн амьдралд эргэн ороход нь тусламж, дэмжлэг үзүүлэхэд анхаарч, хэвийн ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээр хуульчиллаа. Долдугаар бүлэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгож, хөрөнгийг зарцуулах зориулалтыг өргөжүүлж, эдгээр зохицуулалттай уялдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлын талаарх зохицуулалтыг тусгасан. Наймдугаар бүлэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхлэх болон хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Золжаргал Утас: 264903, 99993731

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw