98 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Төсвийн алдагдал: Засгийн газар 2020-2024 онуудад төлөгдөх 2,9 тэрбум ам долларын хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг гүйцэтгэхдээ эдийн засагт дарамт үзүүлэхгүйгээр өрийн менежментийг хэрэгжүүлж, ирэх жилүүдэд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулснаар 2020 онд -5.1 хувь, 2021 онд -2.8 хувь, 2022 онд -1.4 хувьд хүргэнэ. Төсвийн хөрөнгө оруулалт: 2020 онд 2019 оны улсын төсвийн хуульд тусган баталсан 2020 онд шилжих төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлнэ. Ерөнхий боловсролын 3 ээлжийн сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гаалийн шинэчлэлийг үргэлжүүлэх, музей, соёл, урлагийн барилга байгууламжийг барьж эхлүүлнэ. 2019 онд нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 3 их наяд 491.4 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 8.6 хувийг эзэлнэ. Дараагийн 2 жилд нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 6.4, 5.5 хувьтай байна. Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр тооцоход 2020 онд 22089.1 тэрбум төгрөг, 2021 онд 22910.5 тэрбум төгрөг, 2022 онд 23869.2 тэрбум төгрөг болж, ДНБ-д эзлэх хэмжээ 54.3 хувиас 46.2 хувь болж буурна. Ирэх 3 жилд өндөр хүүтэй, богино хугацаатай Засгийн газрын дотоод үнэт цаас арилжаалахгүй байх, ойрын дунд хугацаанд төлөгдөх өндөр хүүтэй гадаад зээллэгийг зах зээлийн тохиромжтой нөхцөлд төсөв, эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр хугацаанаас нь өмнө төлж барагдуулах, өрийн баталгаа нэмж гаргахгүй байх бодлогыг баримтална. Нийгмийн халамж: Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2020 онд 750.2 тэрбум төгрөгт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 1.8 хувьд хүрнэ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд Утас: 261690, 91148580
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw