Чуулганы танилцуулга

18 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга - “Онги голынхон хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр - “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт-шийдэл”; - “Их цааз Их эргэлт” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан - “Монгол Улс дэлхийн цэвэр усны нөөцийг бүрдүүлэхэд онцгой газар болохын хувьд Төрийн бус байгууллага, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа”. д.Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн хуралдааны талаар: - Байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор байгуулсан Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 1 удаа; - Байнгын хорооны 2019 оны 03 дугаар тогтоолоор байгуулсан Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, дэд ажлын хэсэг тус тус 2 удаа; - Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 227 тоот захирамжаар байгуулагдсан “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсэг 2 удаа; - Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар захирамжаар /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 81 дүгээр захирамж/-аар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг 2 удаа хуралдсан. Ажлын хэсгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2019 онд хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга хийв. Ажлын хэсгийн хурлаас тодорхой чиглэлийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд өгсөн. е.Байнгын хорооны даргын хийсэн уулзалт, ярилцлага болон харüяа байгууллагûн үйл ажиллагаатай танилцсан байдал: - 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Ноос, ноолуурын холбоо” ТББ, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төлөөлөлтэй ноолуурын экспортын асуудлаар уулзалт хийсэн. - 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир НҮБын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мал аж ахуйн мэргэжилтэн Мартинг Хаилманн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захиргааны ажилтан Ч.Цэлмэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Цолмонжаргал, Хүнс, хөдөө

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw