95 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Д/д Албан тушаалын зэрэг зиндаа, адилтгах албан тушаалын зэрэглэл Албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр 1 ТӨ-I 2.68 2 ТӨ-II 2.02 3 ТӨ-III 1.55 4 ТӨ-IY, ТӨ- IYА 1.49 5 ТӨ-Y, ТӨ- YА 1.38 6 ТӨ-YI, ТӨ- YIА 1.32 7 Яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлал 1.00 Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 265504, 99110308 “МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 18 ДАХЬ ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүний эрхийн боловсрол, сургалтыг дэмжих, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, бусад асуудлаар гэсэн 7 бүлгийн 41 дэд заалтаас бүрдэнэ. Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийлэлийн талаарх Ерөнхий хяналтын сонсголоос гарсан санал, зөвлөмжийг Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал гэсэн бүлэг болгон Улсын Их Хурлын тогтоолд нэмж оруулсан. Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, биелэлтийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засгийн газарт, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд даалгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Ч.Батбямба Утас: 92263299, 99197247
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw